ИХ САНАСАН ГАЗАР ЕСӨН ШӨНӨ ХООСОН...!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
1 жилийн өмнө

Дээр үед “Бид ЯЛАВ” гэдэг медалийг дайнд оролцсон болон оролцхоор бэлтгэгдэж байсан цэргүүдэд өгдөг байв. Харин энэ удаад “МАН ялав” гэдэг тэмдэг үйлдвэрлэх нь холгүй боллоо. Учир нь эрх баригч намд оролцохгүй асуудал, хийхгүй ажил гэж даан ч алга. Хамтран зүтгэгч АН-ыг хүртэл шалны алчуур болгож, жинхэнээс нь гудамжинд гаргачихлаа.  О.Цогтгэрэлийн тэргүүлсэн Ардчилсан намаас даргын сунгаа зарлаж, түүнийгээ сүртэйгээр эх орноо тойронд аялав. Эцэст нь С.ЭРДЭНЭ ялав. Үндсэндээ Ж.Батсуурь, Х.Баттулга хоёр өрсөлдөхөд С.Эрдэнэ  ялалт байгуулав.

Улсын дээд шүүхийн бүх шүүгчдийн хуралдаанаас Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэн баталгаажуулж улмаар С.Эрдэнийг тус намын дарга мөн гэдгийг баталгаажуулав. Ингэснээр сонгуульд өрсөлдсөн хоёр нөхөр байнд ч үгүй, банзанд ч үгүй хоцров. Эхнээсээ би АН-ын дарга гэж хашгирсан С.Эрдэнэд эрх баригч МАН-ын талынхан шүүх засаглалын дэмжлэг үзүүлсэн нь баараггүй.

Үндсэндээ МАН бүх зүйлд ялав. Доллар 3220 болоход, Бензины үнэ хэд дахин нэмэгдэхэд, хүмүүс үг хэлэх, үзэл бодлоо хязгаарлуулахад, төсвийн мөнгийг өм цөм, үрэн таран хийхэд гээд бүгдэд нь МАН ялав. Аав нь шороонд, ээж нь шоронд орчихсон гурван эмэгтэй хүүхэд уйлж байхад хүртэл МАН ялав!!! Одоо л хаврын жинхэнэ улстөрийн халуун үйл явц эхлэх гэж байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бидон Ганбааг хүлээн зөвшөөрөх эсэх, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Д.Бат-Эрдэнэ, нарыг намаас хөөх гэх мэт АН дотор дахиад зөрчил үүснэ.

Энэ нь МАН-д болоод С.ЭРДЭНЭ, түүний ард байгаа Ц.Элбэгдорж, М.Энхсайхан нарт ашигтай. Монголын улстөрд Ардчилсан нам хэрэгтэй ч МАН-д бол хэрэггүй. Одоо тэд АН-ыг өвөртөө хийгээд авчихсан тул яаж л бол яаж “эдлэнэ”. Нэг үгээр хэлбэл С.Эрдэнэ эрх намынхаа эрх мэдлийг хэргээрээ найцаалцсан байж болох. Гэхдээ энэ бол хардлага. Нийгэм  ингэж л хүлээн авч байна. Ардчилсан намын тамганы маргаан дууссан ч С.Эрдэнийн “зовлон” одоо л эхлэж байна. Тус нам 220 мянган гишүүнтэй гэдэг. Эдгээр гишүүдийн 95 хувь нь С.Эрдэнэд дургүй. Тэгэхээр С.Эрдэнийг намын даргаас огцруулах, улмаар дахин намын даргын сунгаа явуулахаар болно. О.Цогтгэрэлийн талынхан С.Эрдэнийн талынханыг эсэргүүцнэ. ЖЕНКО-гийн арми ч зүгээр суухгүй, халаасанд аа байгаа УИХ-ын гишүүн Г.Уянгын тэргүүлдэг “Тусгаар тогтнол эв нэгдлийн нам” магадгүй амь орж ч мэдэх юм.

Бадарчин баярлах болоогүй. Жинхэнэ тулаан одоо л эхлэх гэж байна. С.Эрдэнэ дарга аа!!! Тулаандаа бэлтгэ. Олон нийтийн судалгаагаар хамгийн муу улстөрчөөр сүүлийн хоёр жил тасралтгүй тэргүүлж буй С.Эрдэнийн эсрэг АН-ыхан, эрх баригч МАН-ын эсрэг АН-ынхан гээд жинхэнэ хаврын улстөр эхлэх нь. Энэ бүхнийг МАН-ынхан тусгаар тогтнолын саарал байрны цонхоор тавлан харж, алга ташингаа дараагийн идэж уух их хэмжээний нөөцтэй ордуудаа газрын зураг дээр цусан улаан өнгөөр тэмдэглэнэ. Энэ бол С.Эрдэнийн хэргээ намаараа наймаалцаж байгаа хэлбэр. МАНАН бүлэглэл гэгчийн жинхэнэ тод жишээ нь одоо ил гарч байна.

Тэд ЖЕНКО-гийн эсрэг бүх арга хэмжээ, акцийг хийнэ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
1 жилийн өмнө
172.69.252.141
Yun elii balai yum dongosno we tegeed bas uls torch genuu chowgonts nariin heruul yrihaa bolino uu
Zochin
1 жилийн өмнө
172.69.252.141
Yun elii balai yum dongosno we tegeed bas uls torch genuu chowgonts nariin heruul yrihaa bolino uu
Би
1 жилийн өмнө
172.70.211.156
Тэнэгүүдийн цуглаан
Зочин
1 жилийн өмнө
172.69.45.143
yun yasan namyn darga hutsaa
АН - ахмад гишүүн
1 жилийн өмнө
162.158.178.77
АН- ын доройтолд МАН ямарч хамаагүй. Энэ бол намын биш Элбэгдорж Баттулга хоёрын хагарал шунал ийм байдалд хүргэсэн. Одоо энэ хоёр толгойлсон хоёр нам болж байж АН- ын зөрчил дуусна. АН их хуралд бүлэггүй болно. Тэгээд ч улс төрд хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй өөрөөр МАН сөрөг хүчингүй ажиллана.
Зочин
1 жилийн өмнө
162.158.178.169
АН ыг өөрсдөө дотроосоо хагалан хуваасан шүү найзаа. Чи эндүүрээд байна. Ялангуяа ерөнхийлөгч асан Баттулга хамгийн их хор найруулж дотор нь гранат хаясан нөхөр шүү. Түүнээс энэ АН ын задрал хуваагдал аль нэг улс төрийн хүчнээс ч юмуу гишүүд ард иргэдээс болж ийм байдалд хүрээгүй юм.
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.143
Монгол УДШ ийн гаргасан шийдвэр бүхэн үнэн шударга биш байдгийг Монголын ард түмэн сайн мэдэж авлаа
иргэд олон түмэн
1 жилийн өмнө
172.69.252.137
Хэнд ч хэрэггүй нам дарга хоёр зайлах болтугай
Эба
1 жилийн өмнө
172.69.252.141
500 сая төгрөг гомбоо юу?
Zochin
1 жилийн өмнө
172.69.45.141
Aniin an tsav uursdeesee l ehtei battulgaa oyunerdeniin zuvleh man tai niilsen gej yrina. Erdene bas l man tai niilsen gehiin yrshig zugeer 2 huvaagdaad manii baruun zuun jiguur geed yvj bmaar ym