Х.Болормаа дарга аа!!!  дүүрэг чинь хогондоо дарагдаж, хороод чинь усны үерт ЖИВЭХ НЬ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

Нийслэлийн хойморь Сүхбаатар дүүргийг сүүлийн хэдэн жил АН-ынхан жолоодож байгаа. Энэ дүүрэг Монгол төрийн томоохон байгуулагууд оршин тогтнож, улс орны хувь заяатай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг. Энэ утгаараа маш их хөрөнгө оруулалт хийгддэг. Гэсэн ч хотын төвдөө хог нь овоолоостой, золбин нохой муур ихтэй, архичид нэмэгдсэн гээд асуудал их бий.

Дүүргийн Засаг дарга хатагтай Х.Болормаа нийслэлийнхээ удирдлагуудтай учир зүйгээ ололцоогүйн улмаас хогоо ч ачуулж чадахааргүй хүндхэн нөхцөл үүссэн. Хурган улстөржилтөд өртөөд хамаг хөрөнгө оруулалтаа гацаачихсан. Бидний сайн мэдэх 100 айлын барилгын материалын дунд л гэхэд хүүхдийн цэцэрлэг нь хогийн цэгтэйгээ хаяа залгаад байгаа. Байгаа үнэн төрх, бодит байдал нь ийм.

Гэтэл сүүлийн зургаан жил дүүрэг толгойлж байгаа Х.Болормаа нь 2020 оны сонгуулиар НИТХ-ын төлөөлөгч болж дэвшсэн ч дүүрэг нь бахь байдгаараа. Зуслангийн бүсийн хороод нь шар усны үеэрт автчихсан, айл өрхийн хашаа байшин живчихсэн. Харин дарга нь улстөр, намын ажил гээд түмэн завгүй. Хөл толгой нь олдохгүй байгаа АН-ын маргаан дунд ороод төөрчихсөн яваа.

Бие өвдсөн, чөлөөтэй, эмчилгээтэй гэх шалтгаанаар дүүргийнхээ ажлыг ч олигтой хийхгүй, зугаалж, амралт хэсэж явдаг энэ мэт дарга нарт хариуцлага тооцож, ажил хийх сэтгэлтэй, удирдах чадвартай өөр даргыг сонгож томилох бүрэн эрх нь Хотын дарга Д.Сумъяабазарт уг нь бий. Х.Болормаа дарга аа!!! Нам нам гэж улстөржиж гүйхийн оронд дүүрэг хороогоо анхаараач ээ!!! Таны удирддаг дүүрэг чинь ЭЗЭНГҮЙ болихсон хог тоосондоо дарагдчихсан, үеэр усандаа живчихсэн байна шүү!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.