Баян-Өлгий аймгийн эмнэлгийн удирдлагууд, эмч ажиллагсад Эрүүл мэндийн сайдад салбартаа тулгарч буй асуудлаар санал солилцлоо
З.Ханд
Үйл явдал
/
4 сарын өмнө
Өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр УИХ-ын гишүүн Т.Аубакир, Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Буянтогтох тэргүүтэй албаны хүмүүс Баян-Өлгий аймагт ажиллаж байна.

Тэрбээр Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн удирдлагууд эмч ажиллагсадтай болон хувийн эмнэлгийн төлөөллүүдтэй уулзлаа.  

   Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт хийж буй шинэчлэл, энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэх бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудал болон аймгийн эрүүл мэндийн салбарт тулгарч буй асуудлаар санал солилцлоо.

    Эрүүл мэндийн сайд С.Энхболд 1984 онд баригдсан төрөх тасгийн амбулаторийн барилгын их засварыг 2023 оны төсөвт тусгаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэхээ уулзалтын үеэр хэллээ. Маргааш Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдэд чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээг ойроос хүргэх зорилгоор нэн шаардлагатай зарим нэг тоног төхөөрөмжүүдийг гардуулна гэлээ.

    Зарим нэг шийдвэрлэх шаардалагтай тулгамдсан асуудлуудтай газар дээр нь танилцах болсонтой холбогдуулан сайдын албан томилолт маргааш үргэлжлэх тул уншигч олон та бүхэнд цаг тухайд мэдээллийг хүргэх болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.