Арга хэмжээнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нар оролцож Сумдын багийн дарга нарт нийтдээ 40 мотоциклийг албан хэрэгцээнд гардуулан өгөв.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй уг ажил арга хэмжээ нь цаашид үргэлжилж бүх багийн дарга нарын унааг шинэчлэх бөгөөд хөдөөгийн иргэдэд төрийн болон нийгмийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.