Швейцарын холбооны улс, бүгд найрамдах Солонгос улс болон Кувейт улсад суухаар томилогдсон элчин сайд нарыг хүлээн авч уулзав
Нийтлэл
/
1 жилийн өмнө
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсыг төлөөлж Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Кувейт Улсад суухаар өндөр хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албан тушаалд томилогдсон Д.Гэрэлмаа, Э.Сарантогос, П.Сэргэлэн нарыг 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр  Эрүүл мэндийн яаманд хүлээн авч уулзав.
 
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсон Элчин сайд нарт баяр хүргэж ажлын амжилт хүсэв. Тэрбээр Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс болон Кувейт Улстай хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулж анхаарах шаардлагатай зарим асуудлаар санал солилцож дэлгэрэнгүй ярилцлаа. Шинээр томилогдсон Элчин сайд нар Эрүүл мэндийн сайдыг хүлээн авч уулзан анхааралд авах шаардлагатай асуудлуудын талаар ярилцан санал бодлоо илэрхийлсэнд талархал илэрхийлэв. Цаашид дээрх ажлуудад болон шинээр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдэд анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлэв.  



Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
1 жилийн өмнө
172.69.252.137
Sergelen gedeg chini nuguu miye enhboldiin morinii huuhed uu bishuu bas neg saad maid hiigeel baisan nuhur mun bol cb tji cheort l bnashuu hurelsuh elbegdorj battulgiin zamaar yvj baigaan bna neg bkl ochirbatiin zam helgui jimeer shaaj bnadaa huurhii
Зочин
1 жилийн өмнө
172.70.147.204
МАН болио. Сэргэлэн юү хийж чадах юм бэ... ойлгомжтой шт хүүхэн л ... байх даа. Хүрэлсүхийн найзаа. Хаха.
Zochin
1 жилийн өмнө
172.69.252.143
Ajliig mash sain hiideg said bsan
Zochin
1 жилийн өмнө
172.69.252.143
Ajliig mash sain hiideg said bsan
Цэнджав
1 жилийн өмнө
172.70.147.191
Гадаадад хамгийн сайн ажиллөх хүн чинь сэргэлэн л бна сайн ажилласан сайд
Цэнджав
1 жилийн өмнө
172.70.147.191
Гадаадад хамгийн сайн ажиллөх хүн чинь сэргэлэн л бна сайн ажилласан сайд
Чимгээ
1 жилийн өмнө
172.69.45.141
Сэргэлэн сайд боловсролтой ухаалаг чадварлаг сайд байсан. Хамгийн зөв сонгол байна.