Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түншлэлийн 4-р хурал боллоо
Үйл явдал
/
3 сарын өмнө

Өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түншлэлийн ээлжит 4 дүгээр хурал боллоо. Тус хуралд хөгжлийн түншлэлийн гишүүд, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон бусад албан тушаалтнууд оролцов. 

Мал эмнэлгийн ерөнхий газраас малын эрүүл мэнд, малын өвчлөлийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл, танилцуулга хийж, энэ чиглэлээр цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа. 

04 дүгээр сарын 13-15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж аюулгүй байдал-Газар тариалан” Үндэсний чуулга уулзалтыг зохион байгуулсан. Тус үндэсний чуулган болон чуулганы хүрээнд зохион байгуулагдсан зөвлөгөөнүүдийн үеэр хэлэлцсэн гол асуудлууд, гаргасан зөвлөмжийн талаар танилцуулав. 

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр “Хөдөө, аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах төсөл” хэрэгжиж байгаа бөгөөд энэхүү Мастер төлөвлөгөөг боловсруулах явцын талаар танилцуулга, мэдээлэл хийлээ. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч ноён Винод Ахужа Хүнс, хөдөө аж ахуйн хөгжлийн түншлэлийн цаг үеийн асуудлаар мөн мэдээлэл өгсөн юм. 

 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.