Ц.Нямдорж: Д.Эрдэнэбилэгийн мафитай тэмцэхэд МИНИЙ ЦАМЦ НЭЛЭЭД УРАГДЛАА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
1 жилийн өмнө

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2022.04.21/ Худалдаан хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг нэг сарын хугацаанд цагдан хорихоор шийдвэрлэсэн байна. Үүнийг эрх баригч МАН-ын шууд захиалга гэж ойлгож болно. Учир нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэх чуулганы хуралдааны үеэр “Д.Эрдэнэбилэг бол Монголын төр байсан. Түүнийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Шүүх, Прокурор нь ч дийлдэггүй байсан. Тэр Монголбанкийг удирддаг байсан” хэмээн хэлээд авсан.

Түүнээс өмнө одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкныхан авчихсан. Цаад эзэн нь сахал Д.Эрдэнэбилэг. Цаад эзнээ нэг харчих юм сан. Би энэ зүйлийн төлөө сүүлийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэж байсан үе нь 2017 он.

Түүнийг Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг эзэмшиж байсан “Ростех” корпораци хувьцаагаа зарах санал ирүүлснийг “Монголын зэс” компани худалдан авсан үйл явдал 2016 онд болсон. "Монголын зэс” нь Худалдаа хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг, үндэсний компани гэдгийг тухайн үед мэдээлж байв.

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг худалдан авсан компанийн асуудлыг олон жил хөндсөн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "Би 2016 оноос л "Эрдэнэт үйлдвэр"-ийн асуудлыг ярьж  эхэлсэн. Анх ярьж эхлэхдээ сүүлчийн цамцаа урагдтал явна гэж хэлж байсан. Өнгөрсөн хугацаанд зам чөлөөлөх, сүлжээг нь таслах ажил хийлээ, цамц маань нэлээд урагдсан. Надад бас гэр бүлд минь халдсан гээд маш хүнд даваа давсан. Тагнуулын байгууллага оролцчихсон. Үүнийг "мафи" гэдэг юм. Ганц УИХ-ын гишүүн, нэг сайд байтугай төр хөдлөөд ч дийлэхгүй шахуу л халхавч байдаг юм шүү дээ.

Ийм аюултай бүлэглэл улс, орнуудад байдаг. Гэхдээ манайх шиг төр барьж байгаа намууд нь ташраараа нэг хүний халаасанд орсон тохиолдол ховор. Эрдэнэтийн 49 хувийг ярьж байхад Ц.Элбэгдорж УИХ-ын чуулган дээр орж ирээд улаан цайм өмөөрч байсан.

Д.Эрдэнэбилэг гэдэг хүн 2005 онд Улаанбаатар банкийг аваад, дараа нь Худалдаа хөгжлийн банкийг авсан. Үүнээс гадна нэг хүнтэй, нэг сая төгрөгийн дүрмийн сантай жижиг компани олныг байгуулаад Эрдэнэт рүү нэгийг, Хөтөл рүү өөрийг, Дархан руу бас нэгийг хөдөлгөөд байсан. Цаашлаад III, IV цахилгаан станцыг авах гэсэн. Багануурын уурхайг бараг авсан ч шүүхээр явж байж салсан. Өнөөдөр цагдан хорилоо, цаашид яаж дуусахыг би сайн мэдэхгүй байна" гэж байр сууриа илэрхийлэв.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.143
Б.Хурцыг одоо баривчлах хэрэгтэй
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.143
Улс өмчөө хувчилахдаа зөв анхаарч хийсэн бол ийм зүйл болохгүй хамгийн их асуудал их хуралын гишүүдэд бий тэд ажилаа эх ороны төлөө явуулж байсан бол ийм байдалд хүрэхгүй тэдэнд мөнгө амлах тоолонд шийдвэр өөрчилөгдөгт байгаа юм шүү дээ

172.69.45.143
Наад сахалтай жолоочоо байранд нь тавиач ээ
Зочин
1 жилийн өмнө
172.69.45.139
Зөв зөв монгол орны хөгжлийн тушаа шорондоо байж бай
Урантамир
1 жилийн өмнө
172.69.252.141
За даа аль аль нь хятадын тагнуулууд шудрага дүртэй шуналын ёроолгүй туламнууд даа
Урантамир
1 жилийн өмнө
172.69.252.141
За даа аль аль нь хятадын тагнуулууд шудрага дүртэй шуналын ёроолгүй туламнууд даа
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
Sain muu heluuleed MAN huuk oyunerdene nymdorj nar bas ch manan mafitai temtssen shuu manan mafi denduu tom tur huviin hevshil gadaad dotoodgui gar hultei hevlel medeelel tsagdaa tagnujl shuuh prokoror umguulugch gadaadiin bank hunii erhiin baiguullaga tuun dotor ANU gej neg uhej dald orson uls geel aimaar davaanuud baidag gedgiig mongol ulsiin jiriin irgen bid oilgoj medev suulikn uyd zaluus bas zah zuhaas ni mederch ehelleedee AN bol zaljusiin nam gej hoshigruuldav neg novsh baisiin ternii l gar hul suga tsavinii usnuud zahaasaa barigdaj baigaan udahgui uuruu shorondoo suuj hurunguu huraalgana gedegt mash ih itgej baigaa edend bas byrlaj talarhah yum biishuu ard tumen tuun dotroo zaluusiig niigmee tanin medej hen ni hen be gedgiig oilgotol idej uuj urj zarj bayjij shoronjsond l bayrlalaa AN Ardchilagch naraa
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
Ерөнхийлөгч агсаны жолооч бсан л гэх юм бналээ, ард нь жинхэнэ эзэн нь хэн гэдэг нь ойлгомжтой юм биш үү?