Иргэдийн амьдралд хамгийн ойр яваа төрийн түшээ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

Монголын ард түмний төлөөллөөс бүрдсэн парламентыг 100 жилийн түүхтэй МАН сүүлийн зургаан жил дараалан олонхийг бүрдүүлэн удирдаж, улс орноо жолоодож байгаа. Хүний эрхийг дээдэлсэн, хууль засагладаг шинэ соёлыг бйагуулна гэсэн Г.Занданшатар даргын удирдсан энэ ангид 13 эмэгтэй гишүүн сууж буй. Тэдний дунд өнөөх алдарт “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин хүртэх сууж, хууль батлалцаж яваа.  Шийдвэр гаргах түвшинд эмэгтэй гишүүдийн оролцоо өндөр байх тусам нийгэмд хэрэгтэй, амьдралд ойр, элдэв хий хуйгүй зөв хууль батлагддаг, хэрэгжилт нь ч сайн байдаг онцлогтой. П.Анужин гишүүн дээгүүр харж, биеэ тоож, бусадтай нийлж хуулийн хулгай хийдэггүй өөрийн гэсэн үзэл санаан дээрээ бат зогсдог хүчирхэг эмэгтэйчүүдийн нэг юм.

Тэрбээр амьдралд наалдахгүй, ашиг тусгүй хууль батлуулж, өөрийн нэрээр авторлуулахыг урьтал болгогүй харин өмнө нь батлагдсан ч мартагдах дөхсөн хуулийг эргэн сануулж, хэрэгжилтэд хяналт тавьж, хүн бүр хүүхдийнхээ хичээл сургууль дээр ямар хоол идэж байгааг анхаарах хэмжээнд хүргэсэн. Энэ бол сурагчдын ҮДИЙН ХООЛ-ны асуудал. Монголчууд ирээдүйгээ хоол нэртэй хороор тэжээж болохгүй гэдгийг тэрбээр онцгойлон сануулсан. Нэг сурагчид оногдох хувьсах зардлыг 900-1500 төгрөг болгон нэмэгдүүлсэн.

Аливаа зүйл энгийн бөгөөд, үнэн байхдаа сайхан. П.Анужин гишүүн бусад шиг үнэтэй эмнэлэгт хүүхдээ эмчлүүлж, гадагшаа ниссэнгүй. Өөрийнх нь хүүхэд өвдлөө  гээд чөлөө аваад чуулганаа тасалсангүй. Төр түмний төлө зүтгэнэ гэсэн тангарагтаа үнэнч байж, эмнэлт сахиж хоносон хүүхдээ орхиод чуулгандаа суугаад ангийнхаа эрчүүдийг ангайтал хэллээ. Тэр үнэнг л хэлсэн. “Ард түмэн инээсэн цагт дарга нар, гишүүд инээх ёстой. Та нар гоё инээсэн зургаа, мөнгө төлж авахуулдагаа боль” гэж чуулганы  индрээс зоригтой хэлж, баян дарга нар, чинээлэг сайд нараа шараа болгож чадсан. Түүн шиг эр зоригтойгоор үнэнийг хэлж, ядуу иргэдээ өмөөрч чаддаг төрийн түшээ хэд байгаа бол!!!

Пүрэв-Очирын Анужин бол ИРГЭДИЙН АМЬДРАЛААС тасраагүй энгийн нэгэн төрийн түшээ юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.