ОУВС-гийн төлөөлөгчид ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БҮХ ХҮҮХДЭД бус зорилтод бүлгийнхэнд олгохыг ЗӨВЛӨЖЭЭ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
3 сарын өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Олон Улсын Валютын Сангийн/ОУВС/ Ажлын хэсэг цар тахлын улмаас сүүлийн хоёр жил Монголд айлчлаагүй, өнөөдөр манай улсад айлчилж, биечлэн уулзаж байгаад, мөн цар тахлын амаргүй цаг үед ОУВС дэмжлэг үзүүлсэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ талархал илэрхийллээ. Уулзалтаар Монгол Улсын хувьд цаашид учирч болох эрсдэлээс хамгаалахын тулд төсвийн байгууллагууд хэмнэлт хийх, хүүхдийн мөнгө болон халамжийг зорилтод бүлэгт хүргэхэд анхаарах нь чухал гэж тэд үзэж байна. Банкууд IPO гаргахыг ОУВС зарчмын хувьд дэмжиж байгаа, гэхдээ цар тахал болон олон улсын хямралт байдлын энэ цаг үед IPO гаргах хугацааг түр хойшлуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа, мөн татварын бодлогын шинэчлэлд хамтрахад бэлэн байгаагаа ОУВС-гийн Ажлын хэсгийн төлөөлөгчид илэрхийллээ.

Монгол Улс цар тахлыг амжилттай даван туулж, энгийн амьдралд шилжсэн, Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Оюу Толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж, хилийн боомтуудын асуудалд онцгойлон анхаарч тохиролцоонд хүрч боомтын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгааг ОУВС тодотгон тэмдэглэв.

Цар тахал болон ОХУ-Украины хямралт байдал нь Монгол Улс шиг хөгжиж буй орнуудад томоохон сорилт учруулж, инфляц, үнийн өсөлт, валютын хомстол зэрэг олон таагүй үр дагавар учруулж буй. Засгийн газрын зүгээс гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх тухай хуулийг санаачлан, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулж, энэ хүрээнд арга хэмжээ авч ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zochin
3 сарын өмнө
172.69.252.143
Erenkhii saidaa tanii bodol zebee
Зочин
3 сарын өмнө
172.69.252.141
ОУВС бүү дураараа дурги Хүүхдийн мөнгө бүх хүүхдэд олгох нь зөв Харин хуримтлал үүсгэх нь зөв Ажил хийхгүй архи ууж ядуу амьдарч бгаа иргэдэд зүгээр мөнгө олгох нь буруу ХБ иргэдэд бол олгож болно Монголд ажил хийж чаддаг хүн байхгүй болох нь Ялангуяа залуус бүгд дарга болохоо хүлээдэг хэвшил тогтох нь Төрийн албыг насны хязгаар тогтоох нь зөв санагддаг Энэ олон их дээд сургуулийг татан буулгахгүй бол ажил хийж чаддаггүй иргэд бэлтгэж суралцаж чадаагүй сул дорой боловсон хүчин хэмээх цагаан гартан үржиж бна Үйлдвэр санаачлан байгуулж байгаа хүмүүсээ дэмжиж ажлын байрыг олшруулах шаардлагай бх шиг бна даа