О.Батнайрамдал: АИ-92 автобензинийг Монгол улсад 2390 ТӨГРӨГӨӨР ЗАРНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2 сарын өмнө

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэл хийлээ. Тэрбээр АИ-92-оос бусад шатахуун бол зах зээлийн зарчмаараа явдаг буюу Засгийн газраас үнэ тогтоох гэсэн ямар нэг оролцоо одоог хүртэл байхгүй. АИ-92 шатахууны үнийг тооцоолоход төр хөндлөнгөөс оролцох биш автоматаар үнэ нь зургаан сарын дундаж өртгөөрөө тооцоологддог горим руу шилжсэн. Дэлхийн банкнаас гаргасан газрын тосны бүтээгдэхүүний үнийн прогнозоос үзвэл, ОХУ, Украины асуудлаас үүдэж газрын тосны эрэлт нийлүүлэлт хэлбэлзэхээр байна.

- Шатахууны нөөцийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

- Дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар

  • А80 шатахуун 65 хоногийн нөөцтэй
  • АИ-92 шатахуун 33 хоногийн нөөцтэй,
  • АИ-95 шатахуун 62 хоногийн нөөцтэй,
  • Дизель түлш 24 хоногийн нөөцтэй байна.

Монголд борлуулагдаж байгаа шатахууны үнэ дэлхийн бусад орнуудтай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ?

- Манай улсад зарагдаж буй дизель түлш 1.02 доллар байна. Энэ үнэ дэлхийн дунджаас 45 хувиар бага байгаа юм. Харин манай улсаас бусад улсад хямд зарагдаж байгаа улсууд нь Ирак, Саудын Араб, Азербайжан, Казахстан, Колумб зэрэг улсууд буюу газрын тосыг маш их хэмжээгээр үйлдвэрлэгч орнууд л манайхаас хямдаар борлуулдаг. Бусад улсад манай улсаас хэд дахин өндөр үнээр борлуулж байна. Гэтэл Хонг Конгод дизель түлш бараг гурван ам.доллароор худалдаалагдаж байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн жишигтэй харьцуулахад дизель түлшийг хамгийн хямд борлуулж буй улсын тоонд Монгол орж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.