Иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх Дэд төслийг танилцууллаа
А.Админ
Үйл явдал
/
2 сарын өмнө
“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүд хэрэгжих юм. Эдгээр дэд төслийн талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нийт албан хаагчдад танилцууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн сургалт, танилцуулгын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөл 2022 онд Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагын өөрчлөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим мэдээллийн санд суурилсан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Дэд төслүүдээс хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Салбар зөвлөлөөс дэвшүүлсэн зорилттой уялдаж байгаа нь бидний ажилд дэмжлэг болох нэгэн боломж юм. Дэд төслүүдийн үйл ажиллагаа, үр дүнг яамны төрийн албан хаагч та бүхэн хүртэх юм” гэв. Дэд төсөл хэрэгжсэнээр чадахуйн зарчимд суурилсан, шатлан дэвших тогтолцоог бүрдүүлж, мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай, шударга, мэргэжлийн, иргэн төвтэй төрийн алба бий болох юм. Энэ онд ХХААХҮЯ гэх мэт төрийн 6 яам, 5 агентлаг, орон нутагт дэд төслүүд хэрэгжих аж. Дээрх дэд төслийг ХХААХҮЯ-нд хэрэгжүүлэхэд төслийн үндэсний зөвлөх Б.Амарсанаа, О.Мөнхцэцэг нар тус яамны холбогдох албан хаагчидтай хамтран ажиллах юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.