Хүүхдийн төлөө за гэх сэтгэлтэй ганц гишүүн байгаа нь яамай даа!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2 долоо хоногн өмнө

Монгол Улсын Их хуралд 13 эмэгтэй гишүүн, 63 эрэгтэй гишүүн бий. Тэд бүгд тойрогтоо их бүтээн байгуулалт хийнэ гэж 2022 оны төсөвт “дөрвөн тэрбум” төгрөгийн нэмэлт санхүүжилт нэмж батлуулсан. Дийлэнх нь соёлын төв, мал угаах ванн, худаг, сургууль, иргэдэд үйлчлэх төв гээд барилга байшинд анхаарсан бол Завхан нутгаас сонгогдсон Б.Баярсайхан гишүүн “хүүхдийн хүчирхийллийн эсрэг” үйлсэд онцгойлон анхаарчээ.

Хүүхдийн эрхийг хамгаалах төрийн байгууллагууд болох “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гээд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг том системийн байгууллага байдаг ч ковидын хоёр жилд “хүүхдийн эрхийг хамгаалах” тал дээр хуруугаа ч хөдөлгөөгүй гэдгийг тэрбээр онцлов. Учир нь ковидын хоёр жилд 35 мянган хүүхэд эцэг эхийн хараа хяналтад байхдаа ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэдэг мэдээлэл байна. Энэ бол аймшигтай тоо!

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Баярсайханы санаачилгаар анх удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн чуулган” зохион байгуулахаар болж байна. Энэ бол Монголын төр ирээдүйн хүүхэд багачуудынхаа эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломж бололцоог улам төгөлдөршүүлж, өнөө гарч буй алдаа дутагдлыг засаж залруулах чухал алхам байж мэдэх юм. УИХ-ын гишүүний хувьд тэрбээр Хөдөлмөрийн тухай хуульд 43:3 заалтыг тусгуулж батлуулсан. Энэ нь анх удаа Хөдөлмөрийн тухай хуульд Хүүхэд хамгааллын талаар орж ирсэн зүйл заалт  юм. 2021 оны 07 сарын 02-нд УИХ-аар баталсан ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ-д “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ” гэж заасан. Энэ бол ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ҮР ХҮҮХЭДДЭЭ ЦАГ ЗАВ ГАРГАХ, ажил олгогч нь тухайн ажилтны ар гэрт анхаарсан хөдөлмөрийн таатай орчинг бүрдүүлсэн чухал хууль юм.

Зарим нэг эмэгтэй гишүүд айлын хашаанд улсын төсвөөр ЖОРЛОН барья гэж орилж байхад Завхан нутгаас сонгогдсон Б.Баярсайхан гишүүн ХҮҮХДЭЭ АНХААРЪЯ гэж улс даяар уриалж, “Хүчирхийлэлгүй Завхан” төслийг эхлүүлээд явж байна. Энэ УИХ-д ядаж хүүхдийн төлөө за гэж хэлдэг ГАНЦ ГИШҮҮН БАЙГААД талархъя!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болороо
2 долоо хоногн өмнө
172.69.45.141
Тийм шүү ялангуяа хувийн хэвшил барилгын компаниуд сүүлийн үед ажлын газраа байрлуулж хонон өнжин ажиллуулна үүнээс үүдэлтэй гэр бүлийн асуудал их гарч байна гэр бүлдээ цаг зав гаргахгүй байна цаад компани ч мөн адил ажлаар шахна маш их хэцүү тэнд нь янз бүрийн гэр бүлгүй эмэгтэйчүүд бас байрлана ХААБ нэртэй