АМГТГ-ынхан БЕНЗИН ХОМСТСОН хоёрдугаар сард 356 сая төгрөгөөр СУРГАЛТ зохион байгуулсан уу!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 сарын өмнө

Х.Хэрлэн даргын үед ихээхэн хэл аманд өртөж байсан Ашигт малтмал газрын тосны газрынхан шинэ даргатай болсон ч өмнөхөөсөө дээрдэхгүй бололтой. Бензиний үнэ хэд дахин нэмэгдчихлээ. Гол хянах, зохицуулах ёстой газар нь таг чиг суусан хэвээрээ л байна. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг.

Тэгвэл тус байгууллагын ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛИЙГ шүүж үзлээ. 2022 оны 02 дугаар сард буюу БЕНЗИН ШАТАХУУНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН, НӨӨЦ ХОСТСОН тэр оргил үед тус байгууллагын дансанд 356 сая 550 мянга 414 төгрөгийг “СУРГАЛТЫН ОРЛОГО ОРЖ ИРСЭН ТУЛ ШИЛЖҮҮЛЭВ”  гэсэн утгаар 2022 оны 02 дугаар сарын 15-нд шилжүүлжээ.

Тухайн үед биеэ өмөөрч, байгууллагынхаа буруу алдааг биш шатахуун импортлогчид руу тохож байсан тус газрынхан ямар сургалт зохион байгуулсанаа ТАЙЛБАРЛАНА уу!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.