Х.Болормаа даргаа!! 110 САЯАР АППЛИКЕЙШН хийлгэж байхаар ШАР УСАНД АВТСАН айл өрхөө АВРААЧ ЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
8 сарын өмнө

Нийслэл Улаанбаатар хотын дүүргүүд шилэн барилгаар л өнгө үзэмжээ чимж байгаагаас бусдаар шийдэх асуудал ихтэй. Ёстой нөгөө “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчийн үлгэр.

Хамгийн энгийн жишээ. Сүхбаатар дүүргийн удирдлагууд ӨНДӨР ШИЛЭН байранд суудаг. Гэтэл иргэд нь угаадас, нохойн баас, хогон дунд амьдардаг. Тус дүүргийн 9 дүгээр хорооны 100 айл орчмыг онцолж болно. Мөн зуслангийн бүсийн айл өрхүүд нь шар усны үеэрт өртөөд байгаа. Хашаа байшин, орон гэр нь “МӨСӨН ХОТХОН” болчихсон дүр зургийг манай сайт өмнө нь “ТОЙРОГТ НЬ” цуврал сурвалжилгаараа хөндөж хүргэсэн.

Манай улсын нийслэл шиг хотын төв нь хогондоо дарагдчихсан дүүрэг байхгүй. Иргэд нь хэлж, сошилд зураг оруулж, нэр усаар нь цоллохгүй л бол санаачилгаараа хог ачина гэж байхгүй. Бодит нөхцөл байдал нь ийм л байгаа. Гэтэл тус дүүргийн Засаг дарга Х.Болормаагийн “МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ” зорилгоор Тамгын газраас нь ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН төлсөн 110 сая төгрөгөөр “ВЭБ САЙТ, ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШИН” хийлгэх тендер зарлажээ!!!

Мэдээж Засгийн газар, хотын захиргаанаас явуулж буй бодлого шийдвэрийг хэрэгжүүлж ЦАХИМ ДҮҮРЭГ болох нь чухал. Энэ хүрээнд бол зөв зүйтэй л ажил. Өнөөдөр тус дүүргийн иргэдэд бол хэрэггүй, ямар ч үр дүнгүй мөнгө үрсэн зүйл болно. 110 сая төгрөг бага мөнгө биш. Үүгээр аппликэйшин хийлгэж байхаар үерийн усанд живэх гэж буй айл өрхийг нүүлгэх, ядаж л үерийн далан шуудуу барих ажилд дэмжлэг үзүүлэх, үгүй ядаж 100 айл орчмын бохирыг цэвэрлэж болно. Иргэдэд эрүүл аюулгүй орчин чухал болохоос ГАР УТАСНЫ АППЛИКЭЙШИН тийм ч чухал биш.

Х.Болормаа даргаа, хөрсөн дээрээ буусан, иргэдийн аж амьдралд нэн чухал ажил сэдэж хийгээч ээ!!! Монгол Улсын Их хурал, Засгийн газраас үр ашиггүй төсвөө хэмнэхийг хуульчилчихлаа. Сүхбаатар дүүргийн удирдлагуудад энэ хууль хамаагүй юу...!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.