БХЯ-ны удирдлагууд “СЭЛЭНГЭ-2021” сургуулилтаас 800 орчим сая төгрөг ЗУВЧУУЛСАН байж болзошгүй!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 долоо хоногн өмнө

Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ-2021” байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулилт 14 дэх удаагаа амжилттай болж өнгөрсөн. Энэхүү сургуулийг 2021 оны 9 дүгээр сарын 22-ноос 10 дугаар сарын 5-ныг хүртэлх хугацаанд Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн хээрийн сургалтын төвийн газар, районд зохион байгуулсан билээ. Тус хээрийн сургуулиар Монгол, Оросын алба хаагчид өмнөх жилүүдийн уламжлалыг сэргээж нэгэн удирдлага дор нэгдэн хамтдаа үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгвэл Ковидын дэгдэлтийн үед болсон хоёр улсын цэргийн хамтарсан бэлтгэлийн үеэр 800 орчим сая төгрөгийн бараа материалыг нийлүүлээгүй аж.

Тодруулбал, Зөөврийн өргөх камер, сэндвичин байр, зөөврийн халуун усны газар, их зургаан ханатай монгол гэр, зөөврийн саун, душ гэх мэт 22 нэр төрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан аваагүй байна. Ингэснээр төсвийн 800 орчим сая төгрөгийг “ЗУВЧУУЛСАН” байж болох магадлалтай юм. Батлан хамгаалах яамны удирдлагууд энэ асуудалд ХАРИУ ТАЙЛБАР ХИЙХ шаардагатай байна! Орос Монголын хамтарсан цэргийн сургуулилтын зардлаас энэ мэтээр ХУМСАЛЖ, ДАРГА САЙД нар өөрсдийн хөрөнгөө өсгөдөг юм биш биз дээ арай!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 долоо хоногн өмнө
172.69.252.141
Төрийн мөнгийг хулгайлахаа больмоор юм арай ч дээ
Зочин
1 долоо хоногн өмнө
172.69.252.137
Yg chi
Зочин
1 долоо хоногн өмнө
172.69.252.137
Yg chi
Зочин
1 долоо хоногн өмнө
172.69.252.141
Энэ сэжүүрээс нь бариад мөшгөх юмсан бүх булхайн түлхүүр болно дооо
Зочин
1 долоо хоногн өмнө
172.69.252.141
Энэ сурвалжлагч мөшгөөд яваасай. Бидний татварыг мөнгийг яаж иддэг нь ил болно доо