Сэлэнгэ нутгийг хөгжүүлэхэд СЭТГЭЛЭЭ ЧИЛЭЭЖ ЯВАА төрийн түшээ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө

Сэлэнгийн ард түмнийг УИХ-д төлөөлөх эрх авсан гурван гишүүний нэг нь СӨҮЛ-ийн гэх Д.Өнөрболор гишүүн юм. Атар газарт үр тариа ургуулагч, ажилсаг хөдөлмөрчөөрөө алдартай Сэлэнгэчүүддээ ямагт анхаарч хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдийг дэмжих санал санаачилгыг байнга гаргаж байдгаараа тэр бусад гишүүдээс онцлогтой, нутаг амьтай төрийн түшээ.

Тэрбээр Сэлэнгэ аймагт “Нөхөн сэргээх төв”-тэй болох санаачлага гаргаж 2022 оны төсөвт хөрөнгийг нь суулгуулсан. Засгийн газраас төсвийн тодотголоор санхүүжилтийг бууруулахаар  оруулж ирснийг нэмэгдүүлж шийдвэрлэлээ. Энэ төв нь хүүхэд, жирэмсэн эхчүүд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нөхөн сэргээх чиглэлийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлэх чухал ач холбогдолтой юм. Хамгийн чухал шийдвэр нь Монгол улсын ХОЙД ХААЛГА болсон АЛТАНБУЛАГ СУМЫГ БООМТ ХОТ болгон хөгжүүлэх санаачилгыг гаргасан явдал. Түүний энэ санаачилга хүчээ авч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтаж улмаар нэн яараотай хэрэгжүүлэх БООМТЫН СЭРГЭЛТ хөтөлбөрт багтсан нь Д.Өнөрболор гишүүнийг нутаг, ард түмнийхээ хөгжлийн төлөө ямархуу зөв шийдвэр гаргаж ажилласаныг тодорхой харуулж байгаа юм.

Мөн хувийн хэвшлийг дэмжиж байж Монголчууд ажилтай орлогтйо болно гэдгийг тэрбээр чухалчилдаг. Тийм ч учраас ТӨР ДАНХАР БҮТЭЦТЭЙ БАЙХЫГ БУРУУ гэж үздэг. Төрийн бүтэц данхайж хөдөлмөр эрхлэх насны 5 хүн тутмын 1-нь төрийн албан хаагч, төрийн алба нүсэр, бүтээмж муу зэрэг шүүмжлэл байдаг. Манай улс 200 гаруй мянган төрийн албан хаагчидтай үүний 40 орчим хувь нь төрийн жинхэнэ албанд ажилладаг. Хүн нэмэгдсэнээр бүтээмж нэмэгдэнэ гэсэн үг биш хэмээн УИХ-ын чуулганы хуралдаанд зоригтойхон шүүмжилж Хууль зүйн яамныханыг МАД ТАВЬЧИХАВ.

Орон нутгаас сонгогдсон гишүүд болгон тухайн тойрог, сумдаа хөгжүүлэхэд анхаардаг л байх. Тэдний дундаас Д.Өнөрболор гишүүн Сэлэнгэ нутгийг хөгжүүлэхэд сэтгэлээ чилээж явдаг нь илүү тод мэдрэгддэг.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.