Сургалтад 18-35 насны 90 залуучууд 2 сар танхимаар , 3 сар дадлага сургалтад хамрагдаж нийт 5 сарын хугацаанд Замчин, Воган үзэгч-засварчны мэргэжил эзэмшиж төгсөөд, ажлын байраар хангагдах болно.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам нь Мандах, Хөвсгөл, Хатанбулаг зэрэг сумын нутгаар дамжиж Ханги хилийн боомт хүрнэ. Тиймээс эдгээр сумын хөгжил дэвшилд төмөр замын бүтээн байгуулалт онцгой үүрэг гүйцэтгэх юм.
Эх орныхоо бүтээн байгуулалтад оролцож буй залуучууддаа сурлагын өндөр амжилт хүсье.