"ЭКО ХОТ-2022" зорилтот жилийн нээлтийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна
З.Ханд
Үйл явдал
/
8 сарын өмнө
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй тэрбум үндэсний хөдөлгөөн, Сайншанд сумын Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” хөтөлбөрийн хүрээнд “Эко хот-2022” зорилтот жилийн нээлт /2022.05.13/ боллоо.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Сайншанд сум 2030 он гэхэд 4 сая мод тарьж, ургуулах зорилт тавьсан, 2022 онд нийт 400 гаруй мянган мод тарих төлөвлөгөөтэй байна.

Сайншанд сумын хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор хог хаягдлыг анхдагч үүсгэвэр дээр нь ангилах, ялгах ажлыг иргэд болон аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоотойгоор үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд зорилтот жилийн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнд идэвхитэй хамрагдахыг уриаллаа.

3 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

Эко хотын нээлтийн өдөрлөгийн арга хэмжээгээр:

- Дахивар хог хаягдал авах

- Цэцгийн үзэсгэлэн худалдаа болон хүнсний ногооны үр олгох

- Мод бутны суулгац, тарьц худалдах

- Эрүүл мэндийн явуулын цэг

- Арилжааны банкны “Ногоон зээл”-ийн мэдээллийн цэг

- Татварын үйлчилгээ

- Хүүхдийн зуны зуслангийн мэдээллийн цэг ажиллалаа

6 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.