Монгол улсын Агро-Хүнсний тогтолцооны ногоон шинэчлэл семинар боллоо
А.Админ
Үйл явдал
/
1 сарын өмнө
“Монгол Улсын Агро-хүнсний тогтолцооны ногоон шинэчлэл” тайлангийн танилцуулга, бодлогын зөвлөлдөх уулзалт боллоо. Энэ үеэр Дэлхийн банкны Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тайлагнах, үр дүнг хэлэлцэв. Тайлангийн танилцуулгыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээв.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэхээр бид ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын түвшинд 10 том зорилтыг хэрэгжүүлэхээр салбар яамны зүгээс холбогдох хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, хяналтыг тавьж ажиллахаар байна. Төрийн бодлогын хэрэгжилтийг хангахад Дэлхийн банкны санхүүжилтээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл чухал үүрэг, оролцоотой хэмээн харж байна. Тус төслийн үр шимээр бид малын эрүүл мэндийг сайжруулах, мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг бий болгох томоохон алхмуудыг хийх юм. Бидний энэхүү ажлыг дэмжиж хүрэлцэн ирсэн Дэлхийн банкны Сита ахлагчтай багт баярлаж талархъя” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.