Энэ үеэр ХҮИС -ийн Баянхонгор аймаг дахь салбар сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Тус сургуулийн удирдлага, багш, оюутнуудтай уулзаж санал бодлыг нь сонслоо.
Дэд сайд Баянхонгор аймагт заавал их, дээд сургууль байх ёстой. Орон нутагт суралцаж буй оюутнуудын төлбөрийг 50 хүртэлх хувиар хөнгөлөх бодлого барьж ажиллана гэдгийг онцлон хэлсэн юм. Мөн сургуулийн барилгыг шинэчлэх, оюутнуудын тоог нэмэгдүүлэх болон багшлах боловсон хүчний асуудлаар аймаг, орон нутагтайгаа хамтран ажиллах чиглэлээр санал, зөвлөмж өглөө.