Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Ерөнхийлөгч ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан юм. Энэ хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн салбар гэлтгүй нийт салбарын хүрээнд хамтран ажиллах, хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Ерөнхийлөгч үзэн тогтоолын төсөл санаачиллаа.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар мэдээлэл өгөв.
Тогтоолын төсөлд:
Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:
Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:
Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:
Ирэх таван жилд нийт 134 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд үүнд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Эхний ээлжид 500 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй гэсэн тооцоог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам гаргажээ.
Манай улс мах, улаан буудай, гурил, төмсний хэрэгцээгээ л дотоодоосоо 100 хувь хангадаг. Харин сүүн бүтээгдэхүүний 27.1, гурилан бүтээгдэхүүний 38.2, хүнсний ногооны 38,5, өндөгний 48.6, цөцгийн тосны 67.4, тахианы махны 98, ургамлын тосны 98.5 хувийг импортоор авдаг.
2021 онд гэхэд л 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнс импортоор авсан байна. Үүн дотроо буурцагт ургамал, бүх төрлийн будаа, элсэн чихэр, загас, загасан бүтээгдэхүүнийг 100 хувь, хүнсний сав, баглаа, боодлын үндсэн түүхий эдийн 95 хувийг гадаадаас авдаг.
Сүүлийн жилүүдэд цар тахал, тээвэр, логистикийн хүндрэл зэргээс шалтгаалж дэлхийд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардал 40-60, өнгөрсөн оны байдлаар хүнсний үнэ дунджаар 28.1 хувиар өсөж, импортын гол нэрийн хүнсний татан авалт 2-3 дахин буурч, зарим түүхий эдийн нийлүүлэлт тасалдан, хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 13.4 хувиар өсжээ.