УИХ-ын гишүүн Н.УЧРАЛ 500 сая төгрөгийн тэтгэлэг гардууллаа
Б.Адъяатөр
Үйл явдал
/
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал 2021-2022 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ын төгсөх ангийн сурагчдийн дунд Америк багш нартай “U-90” English speaking club-ыг үнэ төлбөргүй хичээлүүлж 90 сурагч хамрагдсан.

3 үе шаттайгаар зохион байгуулагдсан тус хөтөлбөрт хамрагдсан 90 сурагчдад нийт 500 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг гардуулжээ. Үүнээс шилдэг 12 сурагч БНХАУ-ын “Beijing Forestry University”, БНСУ-ын “Алс дорнодын их сургуульд” үнэ төлбөргүй 100% тэтгэлгээр суралцахаар болсон бөгөөд бусад сурагчид дотоодын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцах батламжийг гардан авлаа. 

УИХ-ын гишүүн Н.Учрал хэлэхдээ “U-90” хөтөлбөр бол  Монголын залуус шинэ үеийн дэлхийн залуус болно гэдгийг харуулсан гадаад хэлний боловсролын хөтөлбөр юм. Англи хэлийг америк багш нар зааж, богино хугацаанд ахисан түвшний хэлний мэдлэгтэй болж байгааг харууллаа.  Гадаад, дотоодын их дээд сургуульд сурахад хэлний мэдлэг дутахгүй.  Хэлтэй бол хөлтэй гэдэгчилэн мэдлэг, мэдээллээ улам  ахиулах, арвижуулах, дэлхийн хүн болох том боломжийн үүд хаалга” гэсэн юм. 

Энэхүү англи хэлний хөтөлбөрийг Рояал академи, Эрдэм академи, Сайн Учрал сан, Дезерет олон улсын байгууллага хамтран амжилттай хэрэгжүүлжээ. Цаашид ч энэхүү хөтөлбөр жил бүр зохион байгуулагдах юм байна. 

Мөн хөтөлбөрийн шилдэг оролцогчдод УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн Э.Батшугар, Golden Compass Studio-ийн хамт олон  өөрсдийн нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.