Дөрөвдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 23 хүртэл Шадар сайдын ажлын албатай холбоотой 23, харьяа агентлагууд болох МХЕГ, ОБЕГ, ШӨХТГ, СХЗГ, ТХААГ-тай холбоотой 100 гаруй санал, хүсэлт иржээ. Эдгээрийг агуулгаар нь ангилбал, барилга байгууламжийн норм зөрчигдсөн, ачаа болон нүүрс тээвэр, тендерийн шалгаруулалт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой санал, гомдол дийлэнх хувийг эзэлж байна.