М.Хүрэлсүх: Бүх зүйл АВЛИГЫН СҮЛЖЭЭНД орчихсон. БИЗНЕС ХИЙГЭЭД Ч ЯВАХАА байлаа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

Д.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй иргэд нэгдэж “АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН НИЙТИЙН САН”-г үүсгэн байгуулж анхны хуралдаанаа хийлээ. Энэ үеэр тус сангийн үүсгэн байгуулагчдын нэг “Нармон” ХХК-ийн Ерөнхий захирал М.Хүрэлсүхтэй цөөн хором ярилцлаа.

Та хэсэг нөхдийн хамт “Авлигын эсрэг олон нийтийн сан”-г үүсгэн байгууллаа. Иргэдийн зүгээс ямар асуудлыг хөндөж байна вэ?

Нийгэм маань АВЛИГАЛЫН СҮЛЖЭЭНД  бүрэн эдэгдчихэж. Бизнес хийгээд ч явахаа больллоо. Яг нь замын түгжрэл шиг нам гацчихаад байна. Удахгүй бүх үйл ажиллагаа гацаанд орж, хөгжил ч гэж яриад хэрэггүй болох нь. Иргэдийн зүгээс ийм асуудал тавьж байна. хөгжлийн банк, ЖДҮ-гийн зээл яагаад эзэндээ хүрэхгүй байгаа юм гэдгийг иргэд хайж байна. Өлгийтэй хүүхдийн сүүний мөнгө, ахмадын тэтгэврийн мөнгөнөөс хуслаад байгаа энэ үзэгдлийг таслан зогсоох ёстой.

Та бол бизнесийн салбарын хүн. Олон жил бизнес хийхэд АВЛИГА ӨГЧ БАЙСАН тохиолдол бий юу?

Би хэзээ ч авлига өгч үзээгүй. Тийм ч учраас энэ тэмцэлд хүч хавсарч байгаа юм. тогтолцоог нь сууриар нь өөрчлөхгүй бол энэ байдал арилахгүй. Авлига авдаг хэсэг бол улстөрчид, төрийн албаны дунд шатныхан. Хил гааль дээр гацсан бараагаа авах гэхээр АВЛИГА НЭХДЭГ болсон. Ийм бурангуй зүйлийг цааш нь дэмжээд байвал хөгжил ч үгүй, тусгаар тогтнол ч үгүй болно. Өмнө нь газрын төлбөрөө гэж бичиг ирдэг байсан бол сүүлдээ нэхэхгүй байж байгаад шууд дээрэмддэг болчихсон. Ийм зүйлийг өөгшүүлж болохгүй.

Иргэд олон нийтэд уриалж юу хэлэх вэ?

Би иргэд олон нийтэд хандаж “Таны маргаашийг, эх орныг чинь хулгайлж байна”, та бүхэн бидэнтэй нэгдэж тэмцээчээ гэж уриалъя!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
172.69.252.143
Яг үнэнг ярилаа, тэмцэцгээе ...
Зочин
1 сарын өмнө
172.69.252.137
Үнэн. Манай хамаатны 2-ч хүн бүх насаараа дундаас дээш албаны төрийн албан хаагч хийсэн МАН-н идэвхтэй зүтгэлтэн залуучууд бий. Манайханд тэр хоёр шиг баян мөнгөтэй, танилтай хүмүүс үгүй . машин гэхэд л Ланд -200, 570 солиостой. Гэтэл хувиараа насаараа бизнес хийсэн нэг нь арай чүү л амьдраастай