Д.Ганбат: АВЛИГАТАЙ тэмцэхийн тулд УИХ-ын гишүүний ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫГ ЦУЦЛАХ хууль санаачилна!
З.Батхуяг
Ярилцлага
/
1 сарын өмнө

Авлигын эсрэг олон нийтийн сангийн нээлтэд уригдаж оролцсон УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цөөн хором ярилцлаа.

Засгийн газраас АВЛИГАТАЙ ДАЙН ЗАРЛААД хоёр оронтой тоонд оруулна гэсэн. Хэр үндтэй хэрэгжиж байна гэж бодож байна вэ?

Үр дүнгүй. Төрийн албан хаагчдын цалин хүрэлцэхгүй байх, тэтгэврийн хэмжээ бага, хүүхдээ сугалаагаар цэцэрлэгт оруулдаг энэ байдал өөрчлөгдсөнгүй. Бодит байдал нь ийм байна. Энэ бүхэн чинь АВЛИГАЛ ямар байгааг шууд харуулж байгаа шүү дээ.

Иргэд нэгдээд АВЛИГЫН ЭСРЭГ сан байгуулчихлаа. Та төрийн түшээ хүн юу бодож байна вэ?

Би хоёр гараа өргөөд дэмжиж байна. Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай байгаа нь харагдаж байна. Хэнд эрх мэдэл байна тэнд НҮГЭЛ байна гэж үг бий. Эрх мэдэл, албан тушаалд ойр байгаа хүн бүр АВЛИГАЛД их бага ямар нэг хэмжээгээр орооцолдсон байдаг. Авлигын хэрэгтэн зүгээр д 40 саяар торгуулаад мултарч байх жишээтэй. Ийм зүйлийг л иргэд тэвчихээ байхчилаа. УИХ-ын гишүүд, сайд дарга нарын халдашгүй байдал гээчийг болиулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг болиулах хууль санаачлах эрх танд бий шүү дээ?

Би ийм санаачилъя гэж бодож байна. Над шиг ил тод байх хэрэгтэй. Халдашгүй байдал гэдэг бол тухайн этгээд үндсэн ажлаа хийхэд л байх ёстой. Харин гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд тэр байдал нь үйлчилдэггүй байх ийм хуулийг санаачилна.

Таны хувьд “АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН НИЙТИЙН САН”-гийн үйл ажиллагааг дэмжиж анхны хандивыг өглөө. Цаашдаа ямар бодлого шийдвэр хэрэгжүүлээсэй гэж бодож байна вэ?

Аливаа зүйл чинь санхүүжилт, тодорхой хэмжээний мөнгө хэрэг болдог. Гол нь зөв эх үүсвэр байх ёстой. Над шиг цэвэр хүн хандив өгч болно. Монголчууд УИХ-ын гишүүд ямар хэмжээний цалин авдаг вэ гэдгийг миний хандиваас мэдсэн байх. 2 сая 800 орчим мянган төгрөгөөр анхных нь санхүүгийн эх үүсвэрийг босголоо. Баяртай байна. Иргэд маань шударга зүйлд идэхвхтэй оролцоорой.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баажиы
1 сарын өмнө
172.69.45.143
Яг зөв.Яг одоо ажил болгож батлуул.Хужаагийн эрлийз монголд төрд орохыг хориглох заадтыг бас оруул.Тэгвэл дүү минь мөнхөрнө
Zochin
1 сарын өмнө
172.69.252.143
Ene biton chadahguiee uuruusuu ehleed ergen toirniihon ni bugd avilgach yum chini