С.Мөнгөнчимэг: Хотоос хөдөө шилжих иргэнд ИПОТЕКИЙН 3 хувийн зээл олгож, урьдчилгаа 30 хувийнх нь 60 хувийг ТӨРӨӨС ДААНА
З.Батхуяг
Ярилцлага
/
1 сарын өмнө

Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй Монгол Улсын Засгийн газраас “Хот хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлж байгаа зарим бодлого шийдвэрийн талаар цөөн хором ярилцлаа.

Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийг түүчээлж ажиллаж буй улстөрчдийн нэг нь та. Засгийн бодлого шийдвэрийг шууд хэрэгжүүлэх чухал үүрэгтэй. Сангийн дэд сайд хэр ачаалалтай ажиллаж байна вэ?

Засгийн газраас болон сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд боломжоороо ажиллаж байна. Манай сайд чинь УИХ, ЗГ-ын гишүүн, дээр нь Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч учраас миний хувьд гол ажлуудыг нь хариуцаад явж байна. Ер нь ачаалал өндөртэй байна шүү!

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хотын бөөгнөрлийг задлах тусгай бодлого хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд “ХОТ ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” –ийг гол болгож буй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотоос хөдөө орон нутагт очиж амьдрах иргэдэд тодорхой шийдэл, хөнгөлөлт, боломжуудыг олгохоор болоод байна. Яг ямар шийдлүүд байна вэ?

2022 оны төсвийн бодлогоор бид нийгэмд тулгамдаж буй тодорхой асуудлуудад гарц шийдэл олж, санхүүжүүлэх механизмыг бий болгосон. Үүний нэг нь Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахад тодорхой зорилт дэвшүүлж ажиллах явдал. Орон нутаг руу шилжих иргэдийг хэрхэн дэмжих вэ, иргэдийн нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байгааг тооцож гаргах явдал. Ингээд орон нутагт иргэд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилгоор ИПОТЕКИЙН САНХҮҮЖИЛТИЙН зургаан хувийг гурван хувь болгон бууруулах, урьдчилгаа 30 хувийнх нь 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас гаргаж, төр хөнгөлөх боломжийг бүрдүүлсэн. Судалгаагаар энэ жил орон нутагт 75 хувиас дээш гүйцэтгэлтэй 7495 орон сууц бэлэн байна. 5600 гаруй өрхөд дээр дурдсан хөнгөлөлтийг олгоно гэж тооцож хүүгийн зөрүүд 8 тэрбум төгрөгийг зөвхөн орон сууцны ипотекийн бодлогод зарцуулахаар төсөвт суулгасан. Дараагийн нэг боломж нь орон нутагт шилжээд бизнес эрхлэх гэж байгаа хувь хүн, аж ахуй нэгжид нэг хувийн хүүтэй зээл олгоно. Иргэнд 50 сая, ААН 200 сая хүртэлх, таван жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлийн бодлого мөн хэрэгжинэ. Өмнө нь Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наядын хөтөлбөр шиг арилжааны банкуудын чөлөөт эх үүсвэрийг орон нутаг руу түлхүү гаргаж, төрөөс хүүгийн татаас төлөх байдлаар хэрэгжүүлье гэж байгаа юм. Түүнчлэн татварын тодорхой бодлогууд ч бас хамаарна. 500 км-ээс хол зайтай орон нутагт амьдардаг иргэний хувь хүний орлогын албан татварыг 50 хувь 1000 км хол бол 90 хувь хөнгөлөх, ААН-ын орлогын албан татварыг мөн адил тооцохоор болсон.

Тодорхой бодлого гарчихаж. Санхүүгийн тооцоо нь ч бэлэн юм байна. Тэгвэл иргэдийг хэрхэн идэвхтэй хамруулах юм бэ?

Яг нарийн тооцоог гаргахад арай эрт байна. Барилга хот байгуулалтын яамтайгаа ярьж байгаад ямар аргаад иргэдийг идэвхжүүлж, хамрулуах тухай Засгийн газрын тогтоол гаргана. Ямартай ч орон нутаг руу шилжиж ажиллах иргэд тухайн орон нутагтаа албан ёсоор суурьшсан байх ёстой гээд тодорхой шаардлагуудыг харна. Тухайн хүний ажиллах ажлын байр нь орон нутагт тогтмол үйл ажиллагаа явуулдаг, хууль журмын дагуу л байх ёстой. Төрөөс татвар, тооцоон дээр нь дэмжье гэж байгаа. Иргэд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд аль болох хот руу ирэхгүй байх боломжийг бүрдүүлэхийн тулд орон байр, нийгмийн асуудлыг нь ингэж л найдвартай шийдэхээс өөр гарцгүй.

Ипотекийн зээлийн зургаан хувийн хүүг гурав болгож бууруулах юм байна. Урьдчилгаа 30 хувийн төлөлтийн 60 хувийг төр даая гэж байгаа юм уу, эсвэл 30 хувь дээр нэмээд 30 хувийн төлөлтийг төр даая гэж байгаа юм уу?

Урьдчилгаа төлөлтийн 30 хувийнх нь 60 хувийг төр буюу зээлийн батлан даалтын сангаас даана гэсэн үг. Гурван хувийн үнээр төлнө. Хүү багасаж байгаа учраас төлөх мөнгөн дүн нь ч бас багасна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хичнээн аж ахуй нэгж байгаа юм бэ?

Ажлын байрны нэгдсэн тооцоо судалгаа Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гардаг. Төрөөс олгож байгаа энэ хөнгөлөлт санхүүжилтээ бодит тоонд авч үзвэл орон нутагт ойролцоогоор 20 мянган ажлын байр гарах болов уу гэж тооцож байгаа.

Тэгвэл ажил хийх гээд аймагтаа шилжээд ирж байгаа сумдын иргэд үүнд хамаарах уу?

Орон сууцны ипотекийн хөнгөлөлт бол хотоос хөдөө чиглэсэн иргэд, орон нутгийн иргэд ч бас анх удаагаа орон сууц худалдан авсан бол ижил үйлчилнэ. Бусад хөнгөлөлт нь зөвхөн хотоос орон нутагт шилжсэн иргэн, ААН-д үйлчилнэ. Орон нутагт орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн агуулга бас байгаа.

Хотоос хөдөө рүү чиглэсэн иргэдийн нүүдлийг эхлүүлье гэж байгаа Засгийн газрын бодлогыг дэмжиж байна. Ингэснээрээ хэдэн жилийн хугацаанд хичнээн иргэнийг орон нутагт шилжиж, хотын түгжрэл, бөөгнөрөл хэдэн хувиар буурна гэж тооцсон юм бэ?

Төвлөрлийг бууруулах энэ бодлогууд урт хугацаандаа үр дүнгээ өгнө. Маргааш нөгөөдөр гээд шууд автоматаар хүний тоо эрс буурчихгүй. Дараа жил засгийн газраас үүнтэйгээ уялдсан өөр хөтөлбөр хэрэгжүүлж ч болно. Шинэ сэргэлтийн бодлого маань 2030 он хүртэл хэрэгжинэ. Богино хугацааны хөтөлбөр гэж тооцоогүй.

Иргэн, аж ахуй нэгжүүдэд бол боломжийн дэмжлэг үзүүлэх юм байна. Шинээр үйлдвэр үйлчилгээ нээвэл ямар хөнгөлөлт байх бол?

Орон нутагт шинээр үйлдвэр байгуулах нь юм бол хүчин чадал, хүний нөөц зэргээс нь хамаарал эхний таван жил татвараас 90 хувь чөлөөлнө, дараагий гурван жил 50 хувь чөлөөлөх гэх мэт бодлогууд хэрэгжинэ.

Хөнгөлөлт урамшууллын сургаар орон нутаг руу үйлдвэрүүд гүүгээд ирлээ. Орон нутаг тэгвэл ямар боломж, бололцоогоор хангах юм. Тухайн аймаг суманд үйлдвэрлэл огт хөгжих, хэрэгжих боломжгүй бол яах вэ?

Орон нутагт үйлдвэрлэлүүд янз бүрээр л хөгжиж байна. Зарим нь хөлөө олчихчон, томорчихсон байхад зарим нь дөнгөж эхлэж байх жишээтэй. Ер нь сүүлийн жилүүдэд төсвийн бодлого ч бас орон нутаг руу эрс чиглэж байгаа. өөрөөр хэлбэл орон нутгийн аж ахуй нэгжийн төвлөрч байгаа орлогын 40 хувь нь үлдэнэ. Тухайн аймгийн төсвийн бодлого ч бас аж ахуй нэгжээ дэмжсэн, уян хатан байх ёстой. Ингэж байж итгэл оршиж, үйлдвэрүүд хөгжинө. Орон нутгийн удирдлагуудын зүгээс аль болох уян хатан хандаж, тусгай зөвшөөрөл, хамгаалалт, газар, хяналт шалгалт, дарамт, хүнд сурталтай байдлаа багасгах хэрэгтэй. Эцсийн дүндээ төрийн байгууллага хувийн хэвшилтэйгээ хамтарч байж л ажил явна шүү дээ?

Ипотекийн зээл, нэг хувийн хөнгөлөлт чинь 2022 онд хэрэгжихээр байгаа билүү? Он гараад бас хэд хэдэн хөнгөлөлт байсан байх аа?

Тийм энэ хоёр хөтөлбөр энэ оноос хэрэгжиж эхэлнэ. Засгийн газраас журам нь батлагдчихвал бидний зүгээс банкуудтайгаа гэрээ хийгээд ажил хэрэг болгоно. Ирэх оны 1 дүгээр сарын 01-нээс эхлээд түрүүн хэлсэнчлэн орон нутагт дулаан, цахилгаан дэл бүтцийн үйлдвэрүүдэд татварын таатай нөхцөл бүрдүүлсэн заалт хэрэгжинэ. Түүнчлэн Улаанбаатараас хөдөөд шилжиж очсон үйлдвэрүүд орон нутгаас ажиллах хүч авбал цалингийн зардлыг нь 20 хувиар нэмэгдүүлж, ногдох татвараас нь хөнгөлнө. Мөн орон нутаг руу үйлдвэр, агуулах, салбараа нүүлгэвэл гарсан зардлыг нь 50 хувиар өсгөж, татвараас нь хөнгөлнө гэх мэтээр аль болох л аж ахуй нэгжийгээ дэмжихээр ажиллаж байна.

Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл тодотгоод асууя. Сая ковидын үед маш олон аж ахуй нэгж хаалгаа барьж, зарим нь татварын өрөнд орчихсон. 2017 онд хэрэгжүүлж байсан шиг “Эдийн засгийн өршөөлийн хууль” гэгчийг гаргаад нэг удаадаа өршөөчихөж болохгүй юу, тэд чинь одоо л дөнгөж өндийх гэтэл ахиад хямралд дарлуулж байна шүү дээ?

Ковидын нөхцөл байдлыг хаа хаанаа л амаргүй давлаа. Төрөөс ч иргэд, ААН-үүдээ боломжоороо дэмжсэн. Аж ахуй нэгжүүд маань татварын өглөгтэй, алдагдалтай, төлөхөд хүндрэлтэй байгаа бол Татварын Ерөнхий газартай ярилцаад тодорхой төлөх хувиар гаргаад, бага багаар төлөөд явах бүрэн боломжтой. Үнэхээр олон жилийн өртэй аж ахуй нэгжүүдийн өрийг бол заавал барагдуулах арга хэмжээ авч байгаа. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль буюу өршөөлийн хууль шиг хууль гаргаж болохгүй! Энэ чинь Татварын үндсэн системээсээ гажсан зүйл л болчихно. Хүн бүр ажил тэгш, шударга татвар төлөх ёстой. Тав арван жилийн дараа хямралаас болоод өнөө хэд маань өрөнд орчихлоо гээд өршөөгөөд байх юм бол эцсийн дүндээ хэн татвар төлөх юм бэ... Ингэж тогтолцоогоо үгүйсгэж болохгүй. Харин эсрэгээрээ татвараа сайн төлдөг аж ахуй нэгжүүдээ урамшуулдаг ийм бодлогыг хэрэгжүүлбэл илүү үр дүнд хүрнэ гэж боддог.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Тал
1 сарын өмнө
172.69.45.139
Орон нутагт байгаа иргэдээ хувийн оро сууу барихад гэж нэмж оруулах хнрэгтэй
Зочин
4 хоногийн өмнө
172.69.45.135
Дэлгэрэнгүй мэдээл хаанаас авах вэ
С.Мандахбаатар
4 хоногийн өмнө
172.69.45.135
Сайн байна уу энэ хөтөлбөрт нэгдэж хөдөө орон нутагруу шилжих хүсэлтэй байна шууд шилжээд очвол хамрагдаж болох юм уу. Мэдээлэл авмаар байна