АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: ӨРИЙН ТУХАЙД МОНГОЛ УЛС МАШ ХҮНД БАЙДАЛД БАЙГАА
Г.Нэргүй
Үйл явдал
/
1 сарын өмнө

Өрийн тухайд Монгол улс маш хүнд байдалд байгаа.

Өнөөдрийн байдлаар нэг иргэнд ногдох 32 сая төгрөгний өртэй болчихоод байна. 33 тэрбум 400 сая төгрөгний өртэй болчихсон байна. МАН-ын засаглалын үед өр хоёр дахин нэмэгдсэн байна. Үүнийг гишүүд ярилаа, хэлэлцлээ. Энэ бол гамшиг түгшүүрийн байдалд ирчихсэн байгааг бүгд ярьж байна. Тухайлбал би өнгөрсөн долоо хоногт ШРИЛАНК-ийг Монгол улстай зүйрлүүлж ярьсан. 2023, 2024 онд манайх  1.5 тэрбум долларын өрийг төлөх хүлээлтийн байдалтай байна.
Энэ өрийг тавьсан нөхдүүд ямар байдалтай байгааг та бүхэн мэднэ. Жишээ нь ХӨГЖЛИЙН БАНК, хувийн хэвшилтэйгээ бид хариуцлага ярьж, тооцож чадаж байна. 1.8 их наядын өрийг  үйлдвэрлэсэн этгээдүүд, төрийн өмчийн оролцоотой компаниуд гуравны нэгийг нь авсан гэж яригдаж байна. Энэ талаар хэн ч юу ч ярихгүй байна


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
172.69.45.139
энэих өрийг яаж төлнө гэж төлөвлөсөн зүйл байдаг л байлгүй оффшорчидын мөнгө хууль бусаар хөхөргөжисөн хүмүүсийн хөрөнгийг хурааж өрөө төлмөөр юм өртэй хү өөдөлдөггүйөттэй мал таргалдаггүй гэж үг байдаг даа яана даа