Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, үндэсний геологийн албаны ажилтнууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, мод тарилаа
А.Админ
Үйл явдал
/
1 сарын өмнө
Манай улсын хувьд газар нутгийн 80 орчим хувь нь цөлжилтөд өртсөн, байгаль орчны нөхөн сэргээлтэд ихээхэн анхаарал хандуулах шаардлагатай энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн идэвхтэй өрнөж байна.

Энэхүү хөдөлгөөнд уул уурхайн 21 аж ахуйн нэгж нэгдэж, 2030 он гэхэд тэрбум модны 60 гаруй хувь болох 608.5 сая мод тарих батламжид өнгөрөгч онд гарын үсэг зурсан. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 100 сая мод, “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 176 сая мод, Эрдэнэс Оюутолгой ХХК болон Оюутолгой ХХК 100 сая мод, Болдтөмөр Ерөө гол ХХК 100 сая мод тарьж ургуулахаар болж, мод тарих явц эрчимтэй үргэлжилж байна.

Цөлжилтийг сааруулах хамгийн зөв алхам болох мод ургамал тарьж ургуулах үндэсний хэмжээний хөдөлгөөнийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарынхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон харьяа агентлагийн ажилтнууд дэмжиж, өнгөрөгч 7 хоногт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

Энэ үеэр Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 2022 онд тохиож байгаатай холбогдуулан “Уурхайчдын нэрэмжит талбай бий болгох” төслийн хэрэгжилтийн явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцаж, хамтран ажиллах санамж бичгийг хүлээн авсан юм.

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.