Уулын бүсийн нэгдсэн сургалтын нээлт боллоо
А.Админ
Үйл явдал
/
1 сарын өмнө
Уулын бүсийн хилийн ангиудын захиргааны удирдлага, хүний нөөц, санхүүгийн тасгийн дарга, ажилтнуудын арга зүйн нэгдсэн сургалт Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт, хилийн 0165 дугаар ангид 5 дугаар сарын 20-оос 23-ны хооронд боллоо. Тус сургалтад ХХЕГ, Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Аудитын газар, Мандах Их сургууль, хилийн цэргийн 0165, 0130, 0214, 0285, 0245, 0311, 0277 дугаар ангийн төлөөлөл болох 80 хүнийг бүрэлдэхүүнтэй оролцсон юм.

Сургалтаар "Нягтлан бодох бүртгэл өнөөдөр ба ирээдүй, мэргэжлийн өөрчлөлт, цаашдын чиг хандлага", Засгийн газрын нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан боловсруулах, Зардлын эдийн засгийн ангилал, ашиглах заавар, санхүүгийн тайлангийн аудит, анхаарах асуудал, нийгмийн даатгалын тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай зэрэг сэдвээр хичээл сургалт зохион байгуулсан нь ач холбогдолтой, алба үйл ажиллагаанд өгөөжтэй сургалт боллоо.

7 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

3 хүн ба гадаа нарын зураг байж магад

Мөн цугларалтын үеэр гар бөмбөгийн тэмцээн, "Харуул-Алтай" хамтлагийн тоглолт, үдэшлэг зэрэг нөхөрсөг уулзалт, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан юм.

9 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

5 хүн, зогсож буй хүмүүс ба гадаа нарын зураг байж магад

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.