“Ногоон Дорноговийг хамтдаа бүтээцгээе” уралдааныг 2 дахь жилдээ зарлаж байна
З.Ханд
Үйл явдал
/
8 сарын өмнө
Дорноговь аймагт тулгамддаг чухал асуудлуудын нэг бол тоосжилт, орчны ногоон байгууламж, цөлжилт нэмэгдэж буй асуудал юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон миний бие Орон нутгаа ногоон бүс болгох ажлыг иргэд та бүхэнтэй хамт эхлүүлэхээр “НОГООН ДОРНОГОВИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ” 30 сая төгрөгийн шагналын сан бүхий аяныг хоёр дахь жилдээ зарлаж байна.

Өнгөрсөн жилийн уралдаанд иргэд, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төр хувийн хэвшлийн бүх байгууллагууд хамрагдаж байсан бол энэ жилийн уралдаанд Иргэд, хувийн хэвшил, нөхөрлөл, хоршооллууд хамрагдах боломжтой юм.

Уралдаанд идэвхтэй оролцож хашаандаа, гудамж талбайд, байгууллагын орчинд мод тарьж, НОГООН ДОРНОГОВИЙГ ХАМТДАА БҮТЭЭЛЦЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА.

Тоос, шороогүй, цэвэр цэмцгэр орчинд амьдарч, үр хүүхдэдээ сайхан амьдрах орчинг өвлүүлэх гэсэн та бүхний чин хүсэл, түүнд суурилсан бодит оролцоогоор бид говь нутгаа хөгжүүлье.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.