УИХ-ын гишүүн Н. Учрал насанд хүрээгүйчүүдийн хорих ангид ТАВАН МЯНГАН НОМ хандивлалаа
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид УИХ-ын гишүүн Н. Учрал 5000 мянган ном хандивлалаа. УИХ-ын гишүүн Н.Учрал Ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагчдад “Дижитал студент” интертайнментээ лекцээ толилуулсан. Энэ лекцийг тасалбарын үнэ нь мөнгө биш ном байсан юм. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “Дижитал студент” лекцэнд ирэхдээ танин мэдэхүй болон гадаад хэл, уран зохиол зэрэг төрөл бүрийн 2 ном хандивласан. Улаанбаатар паласт болсон тус лекцэнд 2500 сурагч ирсэн бөгөөд нийтдээ 5000 ном цугласныг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид хүмүүжиж байгаа хүүхдүүдэд хандивлалаа. Мөн өөрийн бичсэн “Супер студент” номынхоо 11 дэх хэвлэлтийг лекцэнд хүрэлцэн ирсэн сурагчдад бэлэглэсэн юм. Хэдийгээр цахим технологи хөгжиж байгаа ч гэлээ ном бол үнэтэй оюуны бүтээл хэвээр байх болно гэдгийг тэрээр онцоллоо.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.