Өмнөговь аймгийн Ханбогд сум "УХААЛАГ ЗАГВАР СУМ" болно.
А.Админ
Үйл явдал
/
1 сарын өмнө
Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус сумын иргэдэд танилцуулж, орон нутгийн удирдлагуудад гардуулан өглөө.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-эрдэнэ, Н.Наранбаатар, Монгол улсын Засгийн газрын гишүүд, аймгийн Засаг дарга Р.Сэддорж, Ханбогд сумын удирдлагууд, Оюутолгой ХХК-ийн удирдлагууд оролцож байна.
Газар нутгийн хэмжээ, хүн амын тоогоороо аймагтаа дээгүүрт ордог тус суманд "Оюутолгой" компани үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс тус компани Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая ам.долларын дэмжлэг үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн санамж бичгийг байгууллаа.
Өмнөговь аймгийн төсвийн орлогын голлох хэсгийг бүрдүүлдэг Ханбогд сум одоо хоёр мянга гаруй өрхийн 8660 суурин хүн амтай. Галбын говийн улаан 33 мянган тэмээтэй. Уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай томоохон суурин юм.
Харин 2040 он гэхэд 6312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцооллыг гаргажээ.
Иймд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай "Ухаалаг загвар сум" болгохоор төлөвлөөд байна.
 
  

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.