Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын төсөл, хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
А.Админ
Үйл явдал
/
1 сарын өмнө
Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын Төсөл, хөтөлбөрийн удирдлагын албаны дарга, ноён Шигерү Ямамураг өнөөдөр /2022.05.27/ хүлээн авч уулзав.

Уулзалтаар тус яамнаас Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 2019-2023 онд хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэж, харилцан санал солилцов.

Ноён Шигеру Ямамура Хууль зүй, дотоод хэргийн яам төслийн  хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлэн, манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийлэв.

Уулзалтад тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга, Төслийн захирал Л.Хосбаяр, АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын Худалдан авалтын ахлах мэргэжилтэн Ж.Батцэнгэл, Нийгэм, жендэрийн ахлах мэргэжилтэн Б.Цолмон, төслийн шинжээч Б.Батжаргал  болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн ажилтнууд оролцов.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.