Цахим хурал зохион байгууллаа
А.Админ
Үйл явдал
/
1 сарын өмнө
ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас “Манас таталтын урьдлын хүнд хэлбэр, манас таталтын орчин үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээ” сэдэвт цахим хурлыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулав. Эхийн ноцтой хүндрэл, эндэгдлээс сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон удирдан явууллаа. Хуралд ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч нар, Статистик мэдээлэл зүйн тасаг, Тандалт судалгааны албаны эмч судлаачид, НЭМГ, амаржих газрууд, ЭНЭҮТ II, УНТЭ, УГТЭ, ХӨСҮТ, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Багануур, Налайх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ЭМТ, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, ЭБЭ-ийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, ЭБЭ-ийн эмч, сумдын эмч нар бүхий 145 эмч, мэргэжилтэн 100 холболтоос цахимаар оролцлоо.

ЭНЭҮТ-II-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, зөвлөх эмч Ж.Оюунцэцэг, Дорноговь аймгийн эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Наранцэцэг, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Ержан нар тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн зөвлөх, тэргүүлэх зэргийн эмч Я.Хишигсүрэн “Манас таталтын урьдлын хүнд хэлбэр, манас таталтын орчин үеийн эмчилгээ, тусламж үйлчилгээ” сэдвээр онолын мэдээлэл хийлээ. Тэрээр манас таталтын урьдлын жирэмсний эхний 3 сард  илрүүлэх, эрсдэлийг тооцоолсны дараа бага тунгаар аспирин хэрэглэх нь дутуу төрөх эрсдлийг 62 хувь бууруулдаг, мөн манас таталтын урьдлаас урьдчилан сэргийлэх, эмчлэх шинэ аргууд, преэклампситай эхчүүдийн төрсний дараах үеийн артерийн даралтыг тогтмол хянах, шинж тэмдгийг үнэлж, даралт буулгах эмийг стандартын дагуу зөв, оновчтой хэрэглэснээр ноцтой хүндрэлээс сэргийлж  болохыг онцгойлон анхаарууллаа. Баян-Өлгий аймгийн эмч нараас ЭНЭҮТ II-н зөвлөх эмч Ж.Оюунцэцэг мэдээлэл тодруулан, харилцан ярилцлаа.  Жирэмсний хяналтын өндөр эрсдлийг бүрэн илрүүлэх, ургийн үнэлгээ, эхийн хооллолтын зөвлөгөө, хяналтын эмч нарын төлөвлөгөө, хүнээ зөв үнэлж, эмч дуудах, өвчтөнг тээвэрлэх ЭМС-ын тушаалуудыг мөрдөх, алдаанаас сэргийлэх, газар дээр нь хариу арга хэмжээ авах, тодорхой ажил зохион байгуулах, ажлын байрны сургалт хийх талаар дурьдаад, эмэгтэй бүр жирэмсэн, төрөх, төрсний дараах үедээ чанартай тусламж үйлчилгээг авдаг байх ёстой талаар Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Х.Цолмон онцоллоо. Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
 
ОРХОН АЙМАГТ ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын дагуу 2014 оноос эхийн ноцтой хүндрэл, эндэгдэл, амьгүй төрөлт, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажиг, өсвөр үеийн ба хүүхдийн нүдний эрүүл мэндийн тоон мэдээллийг зорилготойгоор цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, бүртгэл, мэдээнд хяналт, үнэлгээ хийх үүрэг хүлээсэн.
 
Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Орхон аймгийн БОЭТ-д эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн бүртгэл, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлэн, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийж, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалт зохион байгууллаа.
БУЛГАН АЙМАГТ ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тандалт судалгааны алба нь Эрүүл мэндийн сайдын А/207 тоот тушаалын дагуу 2014 оноос эхийн ноцтой хүндрэл, эндэгдэл, амьгүй төрөлт, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажиг, өсвөр үеийн ба хүүхдийн нүдний эрүүл мэндийн тоон мэдээллийг зорилготойгоор цуглуулж, боловсруулан, бодлого боловсруулагч, тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эргэн мэдээлж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх, бүртгэл, мэдээнд хяналт, үнэлгээ хийх үүрэг хүлээсэн.
 
Өндөр хөгжсөн орнуудад амжилттай хэрэгжиж байгаа нярайн түнхний хэт авиан тандалт шинжилгээг Монгол Улс 2010 оноос нэвтрүүлсэн ба өнөөгийн байдлаар нийслэл, 21 аймагт амжилттай хэрэгжиж, олон мянган хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлж чадсан билээ. НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн эмч, мэргэжилтэн нар Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн бүртгэл, мэдээллийн үнэн бодит байдлын чанарыг үнэлэн, нярайн тандалт шинжилгээний хэрэгжилтэд дэмжлэгт хяналт хийж, байгууллагын чадавхийг бэхжүүлэх ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.
 
Дэмжлэгт хяналтын явцад ЭМС-ын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав. Дэмжлэгт хяналтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон Булган аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон, АНЭ-ийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.
 
Дэмжлэгт хяналтын явцад ЭМС-ын тушаалын хэрэгжилт, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн шалтгаан, хүний нөөц, тоног төхөөрөмжийн хангамж, эмч, мэргэжилтэн нарын ур чадварыг үнэлэн, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллав. Дэмжлэгт хяналтын үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон, БОЭТ-ийн эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.