“Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлье” салбар хуралдаан боллоо
З.Ханд
Үйл явдал
/
6 сарын өмнө
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлье гэсэн салбар хуралдаанаар үргэлжилж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлье” гэсэн хэлэлцүүлэгийг нээж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга  Д.Баярболд үг хэллээ. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр багагүй амжилт олсны нэг жишээ нь Монгол Улсад иргэдээ эрүүл, аюулгүй амьдрах эрхийг баталгаажуулсан, салбар хоорондын оролцоог хангасан 20-иод хууль тогтоомж хэрэгжиж байгаагаас харж болно гэж ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд хэлсэн үгэндээ онцлов.

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГА” илтгэлийг НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа тавив.
 “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЧИГЛЭЛЭЭР 2022 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ОРОЛЦОО” сэдэвт илтгэлийг Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тавьсан юм.
Улс орон хөгжихийн хэрээр нийгмийн эрүүл мэндийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга замууд шинэчлэгдэн хөгжих шаардлагатай.  Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл, тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага, түүний чиг үүрэг, санхүүжилтийг тодорхой болгох, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий  бараа, бүтээгдэхүүнд ногдуулах татварын хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл арга хэмжээнд хэнийг ч орхигдуулахгүйгээр эрүүл мэндээ хамгаалуулах хүний эрхийг хангах, нийгмийн бүхий л салбарын оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, нотолгоонд түшиглэсэн шийдвэр гаргах, эрүүл, аюулгүй, иргэнд ээлтэй орчин бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.  
Тэрээр хэлсэн үгэндээ “Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нийгмийг цогцлоон байгуулахад нийгмийн бүх салбарын бодлого, анхаарлыг хандуулахтай зэрэгцэн  иргэд эрүүл амьдрах дадал хэвшлийг бий болгох замаар өөрийн эрүүл мэндээ хамгаалах үүргээ ухамсарласан үед нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилт хангагдана.  
 Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлье  салбар хуралдаанаар Нийгмийн эрүүл мэндийг тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын хүрээнд төлөвлөн, хэрэгжүүлж байгаа гол ажлуудаа салбарын удирдах ажилтнууд хэлэлцэж, сайжруулах арга замыг тодорхойлон, шаардлагатай арга хэмжээг авахаар хэлэлцэж байна.
 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.