Т.Доржханд: Намайг ПОПОРДОГГҮЙ, болдлого ярьдаг зөв улстөрч байна гэж ИРГЭД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ!!
З.Батхуяг
Ярилцлага
/
3 долоо хоногн өмнө

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга, эдийн засагч Т.Доржхандтай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналын талаар ярилцлаа. Тэрбээр УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш л парламентад тогтолцооны өөрчлөлт хийх ёстой. Ийм шийдлийг Үндсэн хуулийг өөрчилж шийднэ хэмээн ярьж, улмаар акц өрнүүлж, 180 гаруй мянган иргэнтэй Сүхбаатарын талбайд уулзаж, гарын үсгийг нь зуруулж түүнийгээ УИХ-ын дарга Г.Занданшатарт гардуулж өгсөн. Т.Доржханд гишүүний гаргасан уг саналыг УИХ-дахь олонх болон цөөнхийн бүлэг хэлэлцэн дэмжиж улмаар ажил хэрэг болгох асуудалд байр сууриа нэгтгэж санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Үндсэн хуулийг өөрчилье гэж удаан хугацаанд, уйгагүй тэмцэж, орилсны эцэст хөдөлгөж чадлаа. Баяр хүргэе. Парламент дахин Үндсэн хуульдаа гар хүрэхээр болох шив!

Сүүлийн найман сар шантралгүй ярьж, чуулган дээр микрофоноо савж, талбайд иргэдтэйгээ уулзсаны эцэст ямартай ч МАН-ын бүдүүн бүлгийн цоожтой хаалгыг давуулж чадлаа. Олонхын бүлэг ч дэмжлээ. Баяртай байна. Үр дүнд хүрлээ гэж үзэж байна. Энэ чинь ганц миний биш иргэдийн санал, хүсэлт юм шүү дээ. УИХ-д суудалтай улстөрийн намууд дэмжлээ. Энэ бол том амжилт. Бусад улстөрийн намын удирдлагууд санал нэгтэй дэмжиж байгаа.

1992 онд баталсан Үндсэн хуульдаа бид 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ хангалтгүй гэж үү?

Бид цоо шинэ тогтолцоог санал  болгоогүй. 2019 оны өөрчлөлт сайн заалтууд орсон. Зарим заалтууд орхигдчихсон. Бид орхигдчихсон тэр заалтуудыг нь нэмье гэж байгаа. Эдийн засгийн шинэ бодлого арга хэмжээнүүдийг баталдаг, УИХ-ын гишүүд талцаж хэрэлддэг биш, бодлого ярьж мэтгэлцдэг байя л гэх мэт.

Яг ямар ямар тодорхой өөрчлөлт, заалтуудыг нэмье гэж байгаа юм бэ?

Маш тодорхой заалтууд. Нэгдүгээрт, 76 жижиг тойрог бус нэг ТОМ тойрог болъё! Холимог тогтолцоог нэвтрүүлье. Хоёрдугаарт, Эдийн засгийн бие даасан томоохон хотууд нэмж байгуулъя гэж байгаа. Газар нутгийнхаа 0,3 хувьд нь хүн амынхаа 60 хувийг чихэж, бөөгнөрч, түгжирч, стресстэж амьдардаг бус дуртай аймаг, эдийн засгийн том хотдоо бизнесээ чөлөөтэй, дарамт, шахалт шаардлагагүйгээр хийдэг болъё! Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн тоог 150 болгоё! Олон гишүүнтэй байя гэдэг санал өмнө нь ч яригдаж байсан юм билээ. Үүнийг улс төр судлаачид олон талаас нь судалж байгаад куб язгуурын аргаар тооцоолж гаргасан юм билээ шүү, тэрнээс биш Доржханд санаанаасаа зохиочихсон зүйл биш. Манайхны хөгжлийн жишээ татаж ярьдаг, АНУ, Англи, Солонгос, Япон зэрэг орнуудын парламентын гишүүдийн тоо 120 –с дээш байдаг. Учир нь хуйвалдаж, хулгай хийдэггүй. Жинхэнэ амьдралын, эдийн засгийн асуудлаа ярилцдаг гэдгийг шинжлэх ухаанаар нотолж, математик тооцооллоор гаргачихсан байдаг. Иргэдийн санал авч сонгогдох тэгш эрхийн зарчим алдагдчихсан байдаг. Нэг сонирхолтой зүйл хэлье, болох уу...
 

Бололгүй яах вэ.

Үндсэн хуулийн эцэг гэж ярьж, хүндэтгэдэг Б.Чимэд гуай анх төслийг бичихдээ 102 гишүүнтэй байх ёстой гэсэн санал оруулж ирсэн байдаг юм билээ. 1992 онд Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутатууд нь зөвшөөрөөгүй, багасгаж 50 болго гэж шаардаад тэгээд дундажлаад 76 болгосон юм билээ.

Худлаа чиш биз дээ?

Би судалгаатай ярьж байна. Тухайн үед Үндсэн хууль батлахад хэлэлцэж байсан протокол дээр нь бичээстэй байна лээ. Мөн тэр үед пропорциональ тогтолцоотой, төрийн тэргүүн нь парламентаасаа сонгогддог болъё гэх одоогийн бидний яриад байгаа асуудлууд чинь яригдаж, хөндөгдөж байсан ч дэмжээгүй юм билээ. Харин эсрэгээрээ МАЛ СҮРЭГ ТӨРИЙН ХАМГААЛАЛТАД байна гээд тэс хөндлөн заалт оруулчихсан байдаг юм билээ.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё гэдэг санал яригдсан. Одоо Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гэхэд одоогийн Ерөнхийлөгчийг дахин сонгож хэмжээгүй эрхтэй болгох гэсэн далд санаа нуугдаад байгаа юм бишүү. Олон нийт ийм санаа бодолтой байна шүү дээ?

Огтхон ч тийм зүйл байхгүй. Сонгодог парламенттай болъё. Тэгэхгүй бол төрийн эрх мэдлийн хуваарилалт чинь тэнцвэргүй байна. ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч чинь 40 мянган хүнээс сонгогдсон Засгийн газрын тэргүүнээ үгээр байсангүй гээд аваад хаячихдаг, парламентын бүлгээ хуваадаг болчихлоо. Энэ тогтолцоо манайд зохихгүй байна. Нэг бол Ерөнхийлөгч нь засаглаад байгаа юм шиг, эсвэл УИХ-нь хүчтэй ч юм шиг ойлгомжгүй байдлыг цэгцэлье. Тийм учраас Ерөнхийлөгч нь парламентаасаа сонгогддог, бэлгэдлийн чанартай байж, харин хууль тогтоох байгууллага нь илүү хүчтэй болъё гэж байгаа юм. Энэ өөрчлөлт орлоо гэхэд У.Хүрэлсүх гэдэг хүнд огтхон ч хамаарахгүй. Дараагийн Ерөнхийлөгчид хэрэгжихээр тусгаж болно.  У.Хүрэлсүх Ерөнхийлөгч дахин дэвших эрхгүй. Хуулиараа хориотой.

Олон нийтийн зүгээс Т.Дорхандыг олонхын бүлгийн даалгавараар ажиллаа, ХҮН нам бол МАН-ын халаасны нам гэх зэргээр ярьдаг. Үнэхээр тийм ч юм харагдаад байх юм?

ХҮН-ыг МАН-ын халаасны нам гэж АН-ынхан ярьдаг. Угаасаа манай нам рейтингээрээ ХОЁРТ ороод ирсэн урчаас өрсөлдөгч улс төрийн хүчнийхэн ингэж ярих нь зөв. Улстөрд байдаг л үзэгдэл. Одоо цавчиж унагах гэж оролдоно. Хоёрдугаар манай намын залуус бие даасан үзэл бодолтой, тархиндаа мэдлэгтэй, юмтай хүмүүс. Худалдагддаг жижиг гарууд биш. Би тухайлбал ЖЕНКОГИЙН, ХҮҮКИЙН, СҮ-гийн, Эбигийн хармаанд орчихдог, хямдхан арчаагүй амьтан биш. Амьдралаа аваад явчих чадвартай, боловсролтой хүн. Би чинь өмнө нь цагийн 500 дээш долларын цалинтай ажил хийдэг байсан. Одоо гадагшаа гарлаа гэхэд сая доллароос дээш цалинтай ажлыг өлхөн хийчихнэ. 40 нас хүртэл явахдаа эхнэрийнхээ цүнхнээс өөр цүнх барьсангүй!

Үндсэн хуулийн энэ өөрчлөлт өнөөгийн УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шийдэгдэх үү! Ард түмний асуулга, судалгаа, зөвшилцөл, ажлын хэсэг гээд процесс удаан үргэлжилнэ шүү дээ?

Хаврын чуулганаар хэлэлцэж яагаад ч амжихгүй нь тодорхой. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд бол амжина. УИХ-д суудалтай намууд ямартай ч ширээний ард суугаад санал нэгдсэнээ баталгаажуулчихлаа. МАН-ын гишүүд тойрог руу гаа явж, иргэдээсээ асууя гэж байх шиг байна. Асууж, хэлэлцсэн нь зөв. Угаасаа ард түмэн дэмжинэ. Төслөө бичнэ, танилцуулна, зөвшилцөл явагдана.

Сайнаар төсөөлөөд үзье. Үндсэн хуульд өөрчлөлт ороод гишүүдийн тоог 150 болгочихлоо гэхэд хоёр танхимтай парламент бүрдэх нь, тийм үү?

Угаасаа өөрчлөлт орох нь тодорхой. Эргэлзэх хэрэггүй. Би хувь хүний зүгээсээ хоёр танхимтай парламенттай байхыг дэмждэггүй. Манай улсад ийм жишиг тохирохгүй. Өмнө яригдаж байсан протоколыг нь ч үзсэн, хэрэгжих боломжгүй юм билээ! Монгол улс нэг үндэстэнтэй, нэгдмэл улс учраас хоёр танхимтай байх нь буруу гэж үздэг. Тухайн үед нэр хүндтэй, ёс суртахуунтай, мэдлэгтэй хүмүүс олон байсан. Одоо бол газар газрын попууд, хулгайчууд л цуглана шүү дээ! Тийм учраас хоёр танхимтай байх нь зохимжгүй!

Тодруулъя. Одоогийн төрийн тэргүүнд чиглэсэн хууль гэж зарим судлаачид үзээд байна шүү дээ! Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тогтолцоог...?

Бид нэг хүний дарангуйлал, тогтолцооноос уйдаад, залхаад чөлөөт тогтолцоог сонгосон. Энэ тогтолцоог л улам баталгаажуулъя гэж байгаа юм. Тэрнээс биш У.Хүрэлсүхийн эрх ямбыг нэмэгдүүлье гэсэн санаа биш гэдгийг давтаад хэлчихье! Нэг хүний дарангуйлал ямар хортойг хойд хөршийн байдал, Казахстаны үймээн тод харуулсан шүү дээ, бидэнд. Яг ийм заалтыг иргэдээс асуух нь зөв. Хэрэв ийм зүйл болчихвол би ард түмэндээ хандаж, уучлал гуйна. Ерөнхийлөгч нь БЭЛЭГ ТЭМДЭГ л байх ёстой! Эрх мэдлийн хувиарлалтыг тэнцүүлэхгүй бол улс орон хөгжихгүй юм байна гэдгийг манай улс сүүлийн 30 жилд биеэрээ мэдэрлээ. Ганц цахилгаан станц шинээр барьсангүй, ганц боомт нэмж нээсэнгүй. Ерөнхийлөгчийн дургүй хүрвэл Засгийн газраа аваад хаячихдаг. Бүүр эвгүйдвэл хойд урд хоёр айл ярилцаад НӨГӨӨ ТОМ ГАРЫГ чинь сумлаад л бүх зүйлийг гацаачихна. Бидний бодит байдал ийм л байна. Яг Узбекстан, Киргистан шиг л юм болно. Тоггүй болно. Ийм дампуу байдлыг л халах ёстой. Ийм байдлыг халах цор ганц шийдэл нь сонгогдог парламентын тогтолцоог бэхжүүлэх явдал. Станы орны удирдагч нар надад захидаг. Эрчим хүчний хараат байдлаасаа гараасай гэж. Гуйдаг, бидэнд атаархдаг. Дугуйг шинээр зохион бүтээх шаардлагагүй гэдэг дээ!!

Т.Доржханд гэдэг нөхөр олон танигдахын тулд, оноо авах гэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад байна. Энэ нь хол явахгүй дээ... гэсэн хэсэг ч бас байна?

Тун цөөхөн хэсэг нь тийм бодолтой байх! Шулуухан хэлэхэд атаархсан хүмүүсийн бодол. Энэ нам чинь маш богино хугацаанд эрчтэй гараад ирлээ. Сүүлийн хоёр сонгуульд ард түмний 20 хувийн дэмжлэгийг авчихлаа. Одоо зүй ёсоор ХҮН намыг хүлээн зөвшөөр. Судалгаагаар МАН-ын дараа хоёрт орж байгаа. Тэрчлэн Т.Доржханд гишүүн чинь попордоггүй, хоосон хийрхдэггүй, харин ч бодлого, эдийн засаг ярьдаг юм байна гэдгийг иргэд ойлгочихлоо. Би дөрвөн хүүхдийн аав.  Үр хүүхдээ эрүүл нийгэмд амьдраасай гэж хүсэж, зорьж ийм шинэчлэлийн төлөө өөрийн нэр төрөө шороотой холин байж зүтгэж байгаа юм. Өнөөдөр уулзсан залуучууд бүр Солонгос гарахгүй л бол Монголд амьдрахад хэцүү байна гээд нүднийх нь гал унтарчихсан байна. Ийм нийгмийг сэргээж засахгүйгээр МАНай нам ялна гээд орилж болохгүй. Уучлаарай. ИРЖ ЯВАА ЦАГИЙН ДУУГ, ХАРЬЖ ЯВАА ҮЕИЙНХЭН ДУУЛДАГГҮЙ ЮМ шүү!

ХҮН нам улстөрийн хоёрдох хүчин болчихлоо гэж та хэллээ. 2024 оны сонгуульд ядаж бүлэг байгуулчих хэмжээний гишүүд бүрдэж чадах болов уу?

Ямартай ч бид эхлээд сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөө хийх хэрэгтэй байна. Тогтолцоо өөрчлөгдчихвөл улстөрийн бусад намууд ч парламентад суудалтай болно. Ийм эрх зүйн таатай орчныг бүрдүүлчихвэл ХҮН НАМ юун бүлэг байгуулах нь бүү хэл олонх болж ЗАСАГ БАЙГУУЛНА гэж тооцож байгаа. Харсан биз дээ! Манай нам сүүлийн хоёр сонгуульд 20 хувийн дэмжлэг авч чадсаныг. Цаашдаа үүнийг улам бататгаж АВЛИГАГҮЙГЭЭР, ИХ ЗАРДАЛ ГАРГАЛГҮЙГЭЭР олонх болж чадна. Харуулах болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 долоо хоногн өмнө
172.69.252.137
Yarij bgan zuv ym shig murtuu yg elbege shig yum bolno doo xarj l bgara
Зочин
3 долоо хоногн өмнө
172.69.252.143
Энэ удаа Доржхандын зөв шүү 1992 оны гадны хуулбар Ардчилсан гэх үндсэн хууль бол Монголыг Төргүй улс болгож 30 жил дампуурууллааОдоо энэ нийгмээ харчихаач Болох юм нэгч байхгүй Одоо тусгаар тогтнолоо алдах л үлдлээ бараг ч алдчихлаа даа Хятад хүнээр махаа бэлдүүлнэ гэдэг чиньЭнэ хуулийг Ардчилалын талаар А ч үгүй Ардчилсан нийгэмд 1 өдөр ч амьдарч үзээгүй гэнэн хүмүүс хийсэн хууль шүү Бас гадны нөлөө орсонхууль Одоо 32 жил энэ хуулиар явлаа Бүр л хямраад байна Авилгал худал хулгай дийлдэх янз алгабараг хүн бүр хулгайч боллооЭнэ хуулийг яаралтай өөрчилж цоо шинэ үндсэн хуультай болж байж энэ улс засарна
Зочин
3 долоо хоногн өмнө
172.69.252.139
mundag shudarga ulsturch
Зочин
3 долоо хоногн өмнө
172.69.252.137
Попорч ч чадахгүй. Зүгээр эзний даалгавраар хуцаж буй гөлөг шүү. Мэдлэггүй, Монголдоо сэтгэлгүй, хятад эздийн өмнө гөлөгнөсөн, Сү-гийн цүнх баригч байгаад сонгуульд нэр дэвшиж МАН-н дэмжлэгээр сонгуульд ялалт байгуулсан нэртэй, МАН-ын даалгаврыг чанд биелүүлэх үүрэгтэй, өөрт нь гарц, гаргалгаа байхгүй тоть мэт үндсэн хууль руу хуцаж буй дайсагнасан гөлөг мөн.
Зочин
3 долоо хоногн өмнө
172.69.252.137
Попорч ч чадахгүй. Зүгээр эзний даалгавраар хуцаж буй гөлөг шүү. Мэдлэггүй, Монголдоо сэтгэлгүй, хятад эздийн өмнө гөлөгнөсөн, Сү-гийн цүнх баригч байгаад сонгуульд нэр дэвшиж МАН-н дэмжлэгээр сонгуульд ялалт байгуулсан нэртэй, МАН-ын даалгаврыг чанд биелүүлэх үүрэгтэй, өөрт нь гарц, гаргалгаа байхгүй тоть мэт үндсэн хууль руу хуцаж буй дайсагнасан гөлөг мөн.
Зочин
3 долоо хоногн өмнө
172.69.252.137
харваас сонин хужаа царайтай нөхөр юм.
Зочин
3 долоо хоногн өмнө
172.69.45.139
120 дээш гишүүдтэй парламент бүхий улсуудын хүн амын тоог мэддэг болов уу Доржханд. 50 дээш сая хүнтэй улсууд шүү дээ. Санааны зоргоор донгосох юм