Говийн усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гол усны эх савыг хамгаалах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулна
З.Ханд
Үйл явдал
/
7 сарын өмнө
    Говийн бүс нутагт хуурайшилт, цөлжилт их,  газрын доорх усны нөөцтэй ордуудын сэлбэгдэх чадвар тааруу байдагтай холбогдуулан Говийн аймгуудаас сонгогдсон,  байгаль орчны чиглэлээр ажилладаг 15 гишүүн нэгдэж, УИХ-д “Усны лобби” бүлэг байгууллаа.

     УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Б.Энх-Амгалан зэрэг говийн бүсээс сонгогдсон гишүүдтэй хамтарч, говь нутагт усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх, гол усны эх савыг хамгаалах, уул уурхайд усыг зохистой хэрэглээг бий болгох чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад онцгой анхаарч ажиллана.

May be an image of 4 people, people standing, suit and indoor

      Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад малчид, уурхайчдын саналыг сонсож, газрын доорх болон гадаргын усыг ариг гамтай хэрэглэж, хойч үедээ үлдээх  байдлаар ирээдүйгээ харж ашиглах чиглэлд хууль эрх зүйн зохицуулалтыг хийж, менежментийг сайжруулахад лобби бүлэг зорилгоо болгон ажиллах болно.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
7 сарын өмнө
172.69.252.143
Manai neg manaraa untaihai oligarhi ajnai biluu baterdene biluu AN n neg nuhur amid l baidag bagaadaa burhan bolj busdiig bayrluulj bna uu ter naranbaatar l gantsaaraa eldev yum yrij asuuj sanaachlaj suuhiin ug ni ter AN n nuhur songuullar heltei hurungtei surhiil hun baisandaa