Баянхонгор аймаг: Есөн сургууль дижитал кабинеттай боллоо
З.Ханд
Үйл явдал
/
3 сарын өмнө
 “Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт /2020-2024 он/ Хүн бүрд чанартай боловсрол эзэмшүүлж, боловсролын чанарын үнэлгээг дээшлүүлж, хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөнд “Малчдын хүүхдийн боловсролыг дэмжих тоног төхөөрөмж нийлүүлэх”-ээр тусгасан.

May be an image of 7 people and indoor

Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 650 сая төгрөгийн төсвөөр “Санко маркетинг Монголиа” ХХК Баянхонгор сумын Номгон, Эрдэнэмандал, Эрдэм, Согоо сейко, Гэгээн сумади, Өлийт, Бөмбөгөр, Бууцагаан, Жаргалант сумдын ерөнхий боловсрол сургуульд орчин үеийн дижитал кабинет байгуулан тоног төхөөрөмжийг нийлүүллээ.

Дижитал кабинетуудыг АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Наранбаяраар ахлуулсан ажлын хэсэг сургуулийн өмч хамгаалах зөвлөлтэй хамтран 2022 оны 06 дугаар сарын 16-17-нд хүлээн авсан юм.

Кабинет бүрд дараах тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдлээ. Үүнд:

  1. Ухаалаг самбар 1 ширхэг
  2. Ухаалаг камер 1 ширхэг
  3. Таблет /Бага оврын компьютер/ 25 ширхэг
  4. Сурагчдын ширээ сандал 25
  5. Таблет цэнэглэгч шкаф 1 ширхэг
  6. Багшийн ширээ сандал 1 ком
  7. Антен /рүүтер/ -1 ширхэг
  8. Документ камер -1ширхэг
  9. Ухаалаг микрофон-1 ширхэг
  10. Кабинетад завсар үйлчилгээ тохижилт хийгдлээ.

No photo description available.

Энэхүү дижитал кабинет байгуулагдсанаар багш бүр цахим орчинд сургалтаа зохион байгуулах, сурагч бүрийн суралцах боломж хил хязгааргүй болох нөхцөл бүрдэж сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах боломж бий болох юм.

May be an image of indoor

May be an image of 1 person, screen and indoor

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.