ТАМГАНЫ ХЭРҮҮЛТЭЙ нам удирдана гэдэг ТЭСО-д зайрмаг үйлдвэрлэхээс ХЭЦҮҮ ДАВАА байгаа биз О.Цогтгэрэл гишүүнээ!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2 долоо хоногн өмнө
 
Уул усны орон болсон увс нутгаас 2020 оны УИХ-ын сонгуульд дан улаан тойргийг ЦЭНХЭРТҮҮЛЖ гарч ирсэн улстөрч бол Ардчилсан намаас ялалт байгуулсан Одонгийн Цогтгэрэл юм. Түүнийг ялалт байгуулсан гэх мэдээг сонссон УВСЧУУД Улаангомынхоо төв талбайд ардчиллын тугийг барин цуглаж, бяцхан үдэшлэг зохиогоод амжсан гэдэг. Харин хамт дэвшиж өрсөлдсөн С.Жавхлан гавьяат ташуураараа ГАЗАР ШАВХУУРДАЖ, миний дууг УВСЫНХАН БИТГИЙ СОНСООРОЙ, БИ АХИЖ ЭНЭ НУТАГТ ИРЭХГҮЙ хэмээн адгаж байсан цаг саяхан.
Одонгийн Цогтгэрэл УИХ-ын гишүүн болсон ч нутаг түмэнтэйгээ уулзах боломж 2020, 2021 онуудад тун хязгаарлагдмал байсан нь коронa вирусийн цар тахалтай шууд холбоотой байв. Гэвч БЭЛТЭЙ, бяр чадалтай, эрх дархтай хүн УОК-ын хориг шийдвэрийг үл тоон нутагтаа очиж ЭМНЭЛГИЙН МАШИНУУД ГАРДУУЛЖ гайхуулаад амжсан.
 
С.Эрдэнээс Ардчилсан намыг авах гэж оролдоод ч бүтэлгүйтэв. Намдаа ТАМГАНЫ ХЭРҮҮЛТЭЙ, чуулганд ТӨСВИЙН ХЭРҮҮЛ хийсээр бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн тавин хувийг элээчихсэн. Уг нь дөч гарчихсан, басхүү бизнес хийгээд үзчихсэн МӨНГӨНИЙ ШУНАЛ, ХОР НЬ ГАРЧИХСАН нэгэн гэлээ ч ЭРХ МЭДЭЛТЭЙ БОЛОХ холын мөрөөдөл нь даанч биелсэнгүй. Ардчилсан намыг ХУУЛЬ БУСААР жил шахам даргалаад эцэст нь ЖЕНКО Х.Баттулгад булаалгачихсан. Уг нь намын дарга хэвээрээ байсан бол 2024 оны сонгуульд оролцоод УЛС ЖОЛООДОХ ТҮҮХЭН БОЛОМЖИЙГ ЭЗЭМШИХ байлаа. Гэвч тэр урдаа таарсан жижигхэн бартаа саад, нам доторх хэрүүлийг давж чадалгүй өвдөг шороодсон нэгэн. Энэ бүгдээс дүгнэвэл ямар ч сэтгэлийн хатгүй, тэвчээргүй улстөрч бололтой. Бүтэн ардчилалтай болохын төлөө БҮТЭН ЖИЛ НАМ даргалсан ч бүтэлгүйтчихсэн. О.Цогтгэрэл гишүүнд УИХ-ын гишүүн байх нь л хангалттай аж. Барьцаа ахиулж, хав дөрвөлжин золгоод ч, мөнгө төгрөг, бэлэг сэлт тараагаад ч НАМЫН ДАРГА болж чадахгүй юм байна гэдгээ тэр өөрөө МЭДЭРСЭН. Одоо бусад гишүүдтэйгээ нийлээд бүлгийн дарга Д.Ганбатыг ОГЦРУУЛАХ ХУУЛЬ санаачлаад явж байгаа.
 
ТАМГАНЫ ХЭРҮҮЛТЭЙ нам удирдана гэдэг чинь ТЭСО-д зайрмаг үйлдвэрлэхээс ХЭЦҮҮ ДАВАА гэдгийг ойлгосон биз дээ ЦОГТГЭРЭЛ ГИШҮҮНЭЭ!!

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.