Өвөрхангайн Засаг дарга А.Ишдорж ХИМИЙН ХОРТОЙ БОДИСЫГ орон нутагтаа УСТГАХ захирамж гаргажээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 долоо хоногн өмнө

Монгол Улсын үндсэн хуульд “..иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэвч нийтийн эрх зөрчигдсөөр байна. Тодруулбал Өвөрхангайн Засаг ноён А.Ишдорж нутагтаа ХИМИЙН ХОРТ БОДИС булшлах захирамж гаргажээ. Энэхүү захирамжийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн А/161 тоот болгосон.

"химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлдэг.

Монгол Улс 1996 онд “Аюултай хаягдал, хаягдлын устгалын хил дамжсан хөдөлгөөний тухай” Базелийн конвенц, 2001 онд “Аюултай зарим химийн бодис болон шавьж устгах бодис /пестицид/-ыг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын  тухай” Роттердамын конвенц, 2004 онд “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцод тус тус нэгдэн орсон.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 долоо хоногн өмнө
172.69.252.143
МАН СОНГООД ХАРИУ НЬ ЭНЭ? БИ МАН ГИШҮҮНЭЭ ӨГНӨ. НҮДНИЙ БУЛАЙ АРД ТҮМНЭЭС ИЧЭЭД БАЙНА
Зочин
2 долоо хоногн өмнө
172.69.45.143
Ene chin aimagt ustgaad bga yum bhgui mergejliin baiguullagaar hotruu teewerlej tend ni ustguulsan ajil shu de aliwaa yumand naanatai tsaanatai handahsan da
зочин
2 долоо хоногн өмнө
172.70.147.191
Устгахгүй яахавдаа. Тэгээд хадаглаад хордоод байх ёстой юу. Үүнийг бичиж байгаа хүмүүс яав ч эрүүл биш ээ.
иргэн
2 долоо хоногн өмнө
172.69.45.139
Захирамжинд "ашиглахгүй байгаа химийн хортой бодис, аюултай хог хаягдлыг мэргэжлийн байгууллагад шилжүүлж, утсгалд оруулах" гэж тусгасан болохоос "аймагтаа устга" гэсэн үг өгүүлбэр хаана нь ч ороогүй байна. бичиг үсэг тайлагдсан хэн ч уншаад ойлгоно. Захирамжийн дагуу 19 сумын ЕБС-ийн химийн кабинет, ЭМТ, БОЭТ, Мал эмнэлэг, МХГ, УЦУОШГ, МСҮТ, "Жем Хужирт" ХХК-ийн лабораториудад ашигладаггүй, хугацаа дууссан химийн хортой болон аюултай 1680 нэр төрлийн шингэн 428л, хатуу болон нунтаг 450кг бодис, 5 тн химийн бордоог нэгдсэн журмаар Улаанбаатар хот руу тээвэрлэж, "Түмэн эгшиг" ХХК өөрийн устгалын цэгтээ аваачиж устгасан болно. Ямар ч сэтгүүлзүйн "А" ч байхгүй, сэтгүүлчийн ёсзүйг бүр ч мэдэхгүй, хэвлэл мэдээллийг шантааж хийх, мөнгө нэхэх байдлаар ойлгочихсон Зоригтын Батхуяг мэтийн хөгийн новшнуудаас болж, хэвлэл мэдээллийн салбар үнэ цэнээ алдаж байна. Ор үндэсгүй удаа дараа гүтгэж, харлуулж, шарлуулж байгаа иймэрхүү нөхдийг хуулийн байгууллагад нь өгч, шалгуулмаар юм даа, аймгийн дарга.
Зочин
2 долоо хоногн өмнө
172.70.147.191
"Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх-Орчны бохирдлыг бууруулах" зорилтот жилийн хүрээнд сумдын Ерөнхий боловсролын сургуулиудын химийн кабинет, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Мал эмнэлэгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон Хужирт сумын "Жем Хужирт" ХХК-ийн лабораториудад удаан жил хадгалагдаж байсан ашиглагддаггүй, хугацаа нь дууссан химийн хортой болон аюултай бодисын тооллогын ажлыг зохион байгуулж, АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ УСТГАХ ЭРХ БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОХ "ТҮМЭН ЭГШИГ" ХХК-ТАЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, устгах ажлыг уг мэргэжлийн байгууллага хүлээн авч УБ-хотруу тээвэрлэн гүйцэтгэсэн болно. Энэхүү ажлыг холбогдох хууль журам, стандартын дагуу 2022 оны 04 дүгээр сард аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар , Онцгой байдлын газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Тагнуулын газрууд хамтран зохион байгуулсан. ОРОН НУТАГТ УСТГАЛ ХИЙГДСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ.
Зочин
2 долоо хоногн өмнө
172.69.45.143
Мэргэжлийн баыгуулагат нь хандаж тээвэрлэлт хийж зориулалтын газар нь усгалт хийх захирамж бна Орон нутагтаа усгалт хийнэ гэсэн зүйл алга
Сэмбэ Нэргүй
2 долоо хоногн өмнө
172.69.45.139
Мэргэжлийн байгуулагат нь хандаж тээвэрлэлт хийж зориулалтын газар нь усгалт хийнэ гэсэн захирамж байна Орон нутагт усгалт хийнэ гэсэн зүйл алга
Зочин
2 долоо хоногн өмнө
172.69.45.141
ulsturch.mn сайтыг хаалгах хэрэгтэй. Ийм мэдээжийн зүйлийг мушгин гуйвуулж иргэдийг төөрөгдүүлж байгаа нь Химийн хор булшлахаасаа хэд дахин хорлонтой шүү