Дарханы ЗАМ ДЭЭР АЖИЛЛАСАН ИРГЭД ЦАЛИНГҮЙ хохирч, дэд сайд нь 7,4 саяар зугаалж, Л.Халтар сайд БЭЛЭГ авчээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 долоо хоногн өмнө

Зуднаар нохой зоолно гэж үг бий. Яг үүн шиг Ковидын үед сайд дарга нар, яамдын ажилчид башийжээ. Юу гэхлээр татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, санхүүжихээс гадна тэд ойр зуурын бэлэг сэлт, урамшуулал авдаг аж. Үүний нэг жишээ нь Зам тээврийн хөгжлийн яамны хамт олон. Тэднээс удирдлагуудыг нь онцолж болно. Сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Д.Батболд нарын хүмүүс ШИНЭ ЖИЛЭЭР 35 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ БЭЛЭГ авчээ. Мэдээж тэд яамны нийт ажилчдын тоонд багтсан учраас тэр.

Тэрчлэн сайдын зөвлөл гэж тусдаа улсууд бас бий. Юу хийж, Л.Халтар сайдад юу зөвлөдөг нь тодорхойгүй. Сул цалин, төсвийн мөнгөнөөс урамшуулал аваад зүгээр сууж байдаг нөхдүүд байдаг бололтой. Тэд үнэхээр л сайн зөвлөж тусалдаг байсан бол 2020 оны хавар ашиглалтад орчих байсан Дархаын зам юу боллоо гэж өдийг хүртэл саатаж, тэрчлэн олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулна гэж. Бодох л асуудал. Тэгэхээр тэрхүү зөвлөлд байдаг дарга нар сул цалин “завшдаг” нөхдүүд болж таарах нь.

Тэрчлэн Засгийн газрын тэргүүний тушаалаар дэд сайд Ж.Бат-Эрдэнэ Дарханы замд 30 хоног томилолтоор ажиллахдаа ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН долоон сая төгрөгөөр тансаглуулж, цэвэр агаар гаргаж, хооллох, ундлах мөнгийг нь даасан. Гэтэл яг жинхэнэ замын бүтээн байгуулалтад оролцсон жирийн иргэд ажилласан хоногийнхоо цалин хөлс, ашиглуулсан машин техникийнхээ түрээсийн төлбөрийг өнөөдрийг хүртэл авч адалгүй хохирсоор байгаа аж. Тодруулбал өмнө нь БНХАУ-ын ААН ажиллаж байсан дөрөвдүгээр багцийн ажил буюу Баруун хараагаас Дархан руу салдаг хэсгийн багц ажилд машин техникээ түрээслүүлэн, мөн өөрөө замын ажил гүйцэтгэсэн иргэд сүүлийн хоёр сарын цалингаа авч чадаагүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай ч дээ. Даанч дээ
1 долоо хоногн өмнө
172.69.252.137
Болиоч дээ
Арай ч дээ. Даанч дээ
1 долоо хоногн өмнө
172.69.252.137
Болиоч дээ