Засгийн газрын ЯНДАН ЦӨӨЛӨХ бодлогыг нийслэлийнхэн ЯНДАН ХӨӨЛӨХ арга болгож 70 сая төгрөг ҮРЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 долоо хоногн өмнө

Нийслэлийн удирдлагууд ХИЙХ ажилгүй бололтой. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үед эрс багассан УЛААНБААТАРЫН УТАА Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нарын удирдлагын үед оройдоо тулав. Хотынхон яахав сурсан дассанаараа хортой утаагаараа уушгиа утаад л өнгөрсөн. Зарим нь хордож нас барсан.

Тэгвэл “УТААГҮЙ УЛААНБААТАР” төслийн хүрээнд гэр хорооллын 10 мянган айлын ЯНДАНГ 70 сая төгрөгөөр хөөлжээ!!! Засгийн газраас уг нь ЯНДАНГ хөөлөх биш, цөөлөх бодлого хэрэгжүүлээд байдаг. Нийслэлийнхэн нь дундаас нь ашиг хайж ХӨӨЛӨӨД байхаар чинь төрийн бодлого дунд шатандаа хэрхэн замхардаг вэ гэдгийн л нэг хувилбар болоод хувирчихав.

Тодруулбал 2021 оны 11 дүгээр сард “Утаагүй Улаанбаатар” аяны хүрээнд гэр хорооллын 10 мянган  айлын янданг хөөлжээ!! Гэвч хөөлсөн яндан хэдэн сарын дараа ахиад хөө тортгонд дарагдана. Өрх гэр яндангаа хөөлөх нь тэр айлын үүрэг бөгөөд гэрт амьдарч байгаа иргэдийн ухамсарын асуудал, Гэтэл төрөөс янданг нь хөөлж өгөх нэрийдлээр ямар ч үр дүнгүй, мөнгө зарлагадаж байгаа нь харамсалтай.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.