ТАЗ-ийнхөн 35 САЯАР биенийгээ ШАГНАЖ УРАМШУУЛСАН байхад энгийн алба хаагчид ХОХИРСООР БАЙНА!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 сарын өмнө

Монгол Улсад Төрийн албаны зөвлөл гэж СҮРЖИН НЭРТЭЙ ДАРЖИН газар буй. Төрийн албан хаагчдынхаа эрх ашгийг хамгаалж, хангаж чаддаггүй. Улстөрийн, бүүр тодруулбал эрх баригч МАН-ын дарга нарын гар хөл болсон газар. Эрх баригчдын өмнөөс эгц харж, үг хэлж чаддаггүй сонин байгууллага. Ганц хийдэг ажил нь төрийн албаны шалгалт авдаг. Гэхдээ төрийн албаны шалгалтад тэнцсэн энгийн иргэнийг бус МАН-ын гар хөл болсон нөхдүүдийг л ажилд зуучилж, хууль зөрчин томилдог.

Хамгийн энгийн жишээ гэхэд л Ковидын хууль гэгчийг ашиглаж хууль бусаар томилогдсон нөхдүүдэд арга хэмжээ авч чадаагүй. Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгийг хууль зөрчиж төрийн өндөр албанд томилсон гээд бодохоор энэ байгууллагад итгэх иргэдийн итгэл бүүр алдарчихсан. Дарга Б.Баатарзориг нь гэхэд МАН-ын угшилтай хүн.

Гэтэл монгол улсын төр 240 мянган хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байна. Энэ тоо өөрөө дэлхийн дунджаас 1 дахин илүү байна. Хөдөлмөрийн насны иргэдийн тоотой харьцуулахад 20 хувь болж байна. Хууль л энэ тоог тогтоон барих ёстой. 1 хүний хийх ажлыг төрийн албаны 5 хүн хийдэг. Энэ бүхнээс та Төрийн албаны зөвлөлийнхөн ямар ажил хийдэг вэ гэдгийг бэлхэн харж байгаа байх. Тэгвэл тус газрын дарга нарын үндсэн ажил нь БИЕ БИЕНЭЭ ШАГНАЖ УРАМШУУЛАХ аж.

БАРИМТ НЭГ: ТАЗ-ийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Амартөгс гэгч 2021 оны 07 дугаар сарын 05-нд  Б/45 тоот тушаал гаргаж 16 сая 382 мянган төгрөгийг УРАМШУУЛАЛД ЗАРЦУУЛСАН.

БАРИМТ ХОЁР: 2021 оны 12 сарын 27-нд Б/85 тоот тушаалаар 13 сая 413 мянган төгрөгийг ШАГНАЛД зарцуулсан.

БАРИИМТ ГУРАВ: 2021 оны 12 сарын 17-ний өдөр ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг 232 тоот ТУШААЛ ГАРГАЖ албаны хоёр хүнээ 2 сая 840 мянган төгрөгөөр УРАМШУУЛСАН.

БАРИМТ ДӨРӨВ: 2021 оны 07 дугаар сарын 05-ний өдөр ТАЗ-ийн дарга Б.Баатарзориг 143 тоот тушаал гаргаж 3 сая 572 мянган төгрөгөөр албаны хоёр даргаа тус тус шагнасан байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.