Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнуудтай уулзлаа
З.Ханд
Тойрогт нь
/
5 сарын өмнө
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 9/06 дугаар тогтоол, дүүргийн Засаг даргын А/363 дугаар захирамжаар “Тээвэрлэлт Үйлчилгээний төв” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг 2022.07.01-ний өдрөөс эхлэн зогсоож, “Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээ” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай нэгтгэсэн.
Өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Д.Ундармаа тус байгууллагын нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний албаныхантай уулзалт зохион байгууллаа. Тэрбээр дүүргийн хэмжээнд зам цэвэрлэгээний ажлын талаарх саналуудыг солилцож, цаашид нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, шарилж ургамлуудыг устгах ажлуудыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.