Төвийн дүүргийн дарга ТЭРБУМТАН ХАТАГТАЙ Х.Болормаагийн орлого КОВИДЫН ҮЕД эрс нэмэгджээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
6 сарын өмнө

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Хөххүүгийн Болормаа нь дүүргийн төлөөгчөөр найман жил, нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр хоёр дахь жилдээ ажиллаж байгаа улстөр дэх, төрийн удирдах алба, улстөр дэхь эмэгтэйчүүдийн манлайллыг үлгэрлэж байгаа хүчирхэг бүсгүйчүүдийн нэг юм. МАН дагаараа шахам засаглаж байгаа энэ хотод ганц эмэгтэй дүүрэг удирдана гэдэг мэдээж чанга даваа. Эрх баригчид төсвийн мөнгийг намынхандаа ахиу хүртээж, үлдэгдэл жоохныг нь СҮХБААТАР дүүрэгт хувиарласан нь тодорхой.

Гэвч ганц дайчин ганцаардахгүй гэгчээр олон эрчүүд, 100 жилийн түүхтэй ах намын бөх даргатай ухаан зарж, зөв нүүж чадаж байгаа түүгээр бахархах нь зүй. Басчгүй сайн менежер. Орон нутгийн сонгуульд багаа амжилттай удирдан дүүрэгтээ АРДЧИЛЛЫН ЦЭНХЭР ТУГИЙГ ОЛНООР нь намируулсан тул Сүхбаатар дүүргийн АН-ын даргын алба хашиж байгаа.

Бусад найман дүүргийн харчуудыг чимж байгаа Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа нь Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогоороо тэргүүлэх хэмжээнд байна.

Түүний нийт орлого нь 2019 онд 31 сая 389 мянга байсан бол 2020 онд өсөж 344 сая 359 мянга болж байж. Харин өнгөрсөн ковидын жилд 85 сая 689 мянга болтлоо буурсан байна. Гэр бүлийн гишүүдийн орлого нь 2019 онд 53 сая 300 мянга байсан бол 2020 онд 60 сая 96 мянга болсон бол 2021 онд огцом нэмэгдэж 355 сая 600 мянга болжээ.

Тэрбээр дөрвөн орон сууц, нэг зуслангийн байшин, үйлчилгээ хоёр объект, хоёр авто гараашаа НЭГ ТЭРБУМ 681 САЯ 500 мянга бол хөлөглөдөг Ланд 200, Лексус 570 автомашинуудаа 269 саяар үнэлжээ.

Өмчлөх эрхийн 512м2, эзэмших эрхийн 2800м2, 700м2 гурван газруудаа 135 саяар үнэлж, 388 сая төгрөгийн үнэт эдлэл, 232 сая 277 мянган төгрөгийн хадгаламжтай, гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна.

Түүнчлэн “Улаанбаатарын хөл бөмбөгийн холбоо”, “Доргот Чандмань” ХХК, “Даш Кредит” ХХК, “Бат сити” ХХК, “Сити паркин” ХХК, “Манзишир хид” ХХК, “БДТТ” ХХК, “ЭЙ БИ ЖЙ энерго” ХХК зэрэг компаниудаас хувь эзэмшдэг байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 сарын өмнө
172.69.252.141
Ардчиллын нэр барьсан хулгайч нарын нэг бна даа . АН ийм хулгайч нараасаа хурдан салах хэрэгтэй дээ