ТӨСВИЙГ ЗОРИУЛАЛТ бусаар зарцуулдаг ЗАВХАНЫ ТӨРИЙН АЛБАНЫХАН тарган байхаас яах вэ!!! Д.ТҮВШИНЖАРГАЛ даргаа
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 сарын өмнө

Цаст Очирваань, Отгонтэнгэр хайрханаараа бахархдаг Завхан нутгийн бүх төрийн албан хаагчид ИЛҮҮДЭЛ ЖИНТЭЙ гэдгийг энэ нутгаас УИХ-д сууж төр түшилцэж байгаа эрхэм гишүүн Б.Баярсайхан нэгэн байнгын хорооны хуралдааны үеэр хэлж, Эрүүл мэндийн сайдаас 75 сая төгрөгийн төсөв нэхэж загнасан. Эрүүл монгол хүн ҮНДЭСНИЙ БАЯЛАГ мөн. Энэ утгаар нь тооцвол Б.Баярсайхан гишүүний түмэн зөв. Завхан аймгийн удирдлагууд ч хөөрхий өөрсдийн төсөв хөрөнгөдөө тулгуурлан хэрэгжүүлж эхэлжээ.

Тодруулбал Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал 2022 оны 05 дугаар сарын 27-ний өдөр А/300 тоот захирамж гаргаж “Илүүдэж жингүй – Эртэч Монгол” аяны хүрээнд 2,9 сая төгрөгийг нөөц хөрөнгөнөөсөө гаргаж БҮЖИГ, гар бөмбөгийн тэмцээн зохион байгуулжээ!!

Тэрчлэн Засгийн газрын “И.Монголиа” төслийн нээлт, сурталчилгаанд 9,8 сая төгрөгийг зарцуулсан байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн зүйл заалтуудыг зөрчсөн.

Тэрчлэн татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг дарга нар хүүхдүүдийнхээ СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСЛОЛ, ТӨРСӨН ӨДРИЙН баяраар нь хүртэл ТӨСВИЙН МӨНГӨНӨӨС хувь хишиг хүртээдэг байх нь. Үүний нэг тод жишээ бол Завхан айгийн ЗДТГ-ын нярвын хүүхдийн сэвлэг үргээх ёслолд 100 мянган төсөвлөж олгожээ.

Мөн үндсэн ажлаасаа гарч өөр ажилд шилжин томилогдсон хүнд УРАМШУУЛАЛ болгож 200 мянган төгрөгийг олгосон нь мөн л холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.