Олны "ХАЙРТАЙ" ДАРХАНЫ Б.Азжаргал дарга ковидын үед эзэмшлийн газраа НЭМЭГДҮҮЛЖ, хөрөнгөө өсгөжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 жилийн өмнө

Монгол улсын хоёр дахь том, аж үйлдвэрийн хот болсон Дархан-Уул аймгийг Болдбаатарын Азжаргал удирддаг. Тэрбээр Ковидын үед гэнэт тодорч гарсан зайран. Гаргасан шийдвэр болгон нь хүн бүхэнд таалагддаг түүнийг хотын дарга Д.Сумъяабазараар сольчихъё гэсэн санаачилга ч гарч байсан удаатай.Хот хөдөөгүй л бүхний хайрыг татаж, хүндлэл хүлээгээд байсан Б.Азжаргал дарга тийм ч энхийн цагаан тагтаа шиг биш аж. Ёстой нөгөө гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдгийн үлгэр адил. Наанаа онгирч, олон хүнд таалагдах гэсэн зөв шийдвэр гаргаж оноо цуглуулж, ирээдүйн УИХ-ын гишүүн, сайд дарга болох нүхээ малтаж байгаа  тэрбээр энгийн ядарсан иргэдээсээ тасарчихсан их хөрөнгө нэгэн аж. Угаас энгийн иргэдээс тасарсан амьдралтай, хотойхооргүй хөрөнгө байж л улстөрд бүдэрчихгүй, дарга даамлын зиндаанаас буухгүй явж чадна шүү дээ!!

Алдарт Дарханы зам “тамын зам” болоод удаж байна. Б.Азжаргал үнэхээр ард түмэндээ хайртай, зарчимч, шийдэмгий залуу юм бол яагаад энэ замын асуудалд амаа үдүүлчихсэн мэт таг дуугүй байгаа юм бол...? Ар гэрээ тэжээх гэж хэдэн сараар том тэрэг барьж, нойр хоолгүй явж байгаа жолооч, авто замчид өнөөдрийг хүртэл ЦАЛИНГАА АВЧ ЧАДАХГҮЙ, өрөнд баригдаж, өтөнд идэгдэж байна. Түмний хайртай Азаа дарга яагаад үүнд санаа тавихгүй, ядарсан иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй байгаа юм бэ гэдэг асуулт зүй ёсоор гарч ирнэ. Ковидын үед хамгийн сайн, үлгэр жишээч ажилласан тэрбээр хэмжээлшгүй их хөрөнгөтэй атлаа Тамгын газрын даргаараа тушаал гаргуулж төсвийн мөнгөнөөс ӨӨРИЙГӨӨ ШАГНУУЛААД амжсан баримтыг манай сайт өмнө нь хүргэсэн. Энэ удаад түүний хэрхэн хөрөнгөтэй байгааг онцлон хүргэж байна.

Сүүлийн найман жилд Дархан-Уул аймагт эрх барьж байгаа МАН-ын дарга нарын нэг Б.Азжаргал өмнөх жилд Дархан хотын захирагчаар ажиллаж байгаад 2020 оны сонгуулийн үр дүнд эрх мэдэл нэмэгдэн, бяр сууж Аймгийн Засаг дарга болов. Тэрбээр 2019 онд 40 саяын орлого олдог байсан бол 2020 онд 62 сая, 2021 онд 110 саяыг олдог болжээ. Харин гэр бүлийнхэн нь 84 саяас 136 сая болтол өрхийн аж ахуй, орлогоо нэмэгдүүлсэн байна. Нийтийн орон сууц 4, зуслангийн байшин нэг, үйлчилгээний сууц нэг, авто гарааш нэгтэй бөгөөд тэдгээрээ 380 саяар үнэлсэн. 2020 онд 83 саяын үнэ бүхий Prado машин хөлөглөдөг байсан бол 2021 онд 130 саяын үнэтэй Ланд-200 маркийн төмөр хүлэг хөлөглөж унаагаа солиод амжжээ!!

Дарга даамал хийж байх хугацаандаа өөрийн нэр дээрх эзэмшлийн ГАЗРАА тэлж, хэмжээ болон үнэлгээг нь ч өсгөөд амжиж. 2019 онд 75 саяар үнэлэгдэх эзэмших эрхийн 12000м2, 1344м2, 22000м2 тус тус нэг,  500м2 газар хоёрыг эзэмшиж байсан бол 2020 онд үнэлгээг нь 87 сая болгон нэмэгдүүлсэн, харин 2021 онд дахин 799м2 газар авч нийт үнэлгээг нь 95 сая болгон өсгөжээ. Энгийн иргэнд түр зуур амьдрах газар олдохгүйн улмаас шавар шалбаагтай, хог шороотой алга дарам газарт гэрээ барьж аж төрөхдөө хөөгдөж туугддаг нь нийгмийн бичигдээгүй хууль болчихсон. Харин Дарханы Б.Азжаргал мэтийн эрх мэдэлтэй нөхдүүд хуулийн цоорхойг овжин ашиглаж жил бүр шинээр газар эзэмшиж, өмч хөрөнгөө нэмэгдүүлж байгаа нь ШУДАРГА ЁСОНД ҮЛ НИЙЦЭХ мэт ээ!!!

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬ”-д газрыг 28.1.1.гэр бүлийн хамтын хэрэгцээний; 28.1.2.төрийн байгууллагын; 28.1.3.аж ахуйн нэгж, байгууллагын зориулалтаар Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй хугацаагаар олгоно” гэж заажээ. Тэгвэл Дарханы Засаг дарга Б.Азжаргал өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан бүрэн эрхийн хугацаандаа ХИЧНЭЭН ГА ГАЗАРТАЙ болохыг таашгүй юм.

Зовлонтой үед ЛАМ БАЯЖИЖ, зуднаар нохой зоолдог гэж үг бий. Ковид цар тахлын үед иргэд уух ч эмийн мөнгөгүй, гэрээсээ ч гарах эрхгүй хүндхэн давааг туулсан хоёр жилд Дарханы Засаг даргын ХАДГАЛАМЖ нэмэгдэж, орлого нь өссөн нь анхаарал татаж байна. Аймаг удирдаж, бүх эрхийг гартаа атгасан түүний ямар аргаар хөрөнгөө эрс нэмэгдүүлсэн нь хачирхалтай. Мань даргын дотоодын банкин дахь хадгаламж л гэхэд 2019 онд 66 сая төгрөг байсан бол 2020, 2021 онуудад эрс нэмэгдэж өдгөө 222 сая болсон байна. Түүний энэ хадгаламж өнөөдөр ч гэсэн цаг минут тутамд хүү бодогдон өсөж байгаа нь ойлгомжтой. Тэрчлэн бусдаас 44 саяын АВЛАГАТАЙ бол 90 саяын зээлтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Харин “Эрдэнэс Тавантолгой” ХХК- ний 1072 ширхэг хувьцаатай, “Мөнх Сутайн Оргил” ХХК-ний 100 хувь эзэмшдэг байсан бол 2021 онд энэ компаниа өөрийн нэрээс хасуулсан бололтой, дахин мэдүүлээгүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
172.69.45.135
Мундаг юмаа
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
2 нүүртэй сда да
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
2 нүүртэй сда да
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
2 нүүртэй сда да
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.143
Manai huuk ouyka shig pop gardaa
Зочин
1 жилийн өмнө
172.69.45.139
Ene hvniig zasag noenoorl bailgaj baisan ni deer shvv ih hurald oruuluul duus2
Зочин
1 жилийн өмнө
172.69.45.139
Ene hvniig zasag noenoorl bailgaj baisan ni deer shvv ih hurald oruuluul duus2
Зочин
1 жилийн өмнө
162.158.179.110
Жүжигчин шүү дээ.. попорч л нэр хүнд олж байгаа болохоос ажлаа мэддэггүй, хэлтэс агентлагийн дарга нараа байнга дарамталдаг л хүн шдээ
Зочин
1 жилийн өмнө
162.158.179.110
Жүжигчин шүү дээ.. попорч л нэр хүнд олж байгаа болохоос ажлаа мэддэггүй, хэлтэс агентлагийн дарга нараа байнга дарамталдаг л хүн шдээ
Дархан иргэн
1 жилийн өмнө
172.69.45.135
Одоо сошиал хүн дүгнэдэг болих хэрэгиэй. Наана сошиалд их сайн муу юмыг хэзээ ил хийдэггүй юм
Дархан иргэн
1 жилийн өмнө
172.69.45.135
Одоо сошиал хүн дүгнэдэг болих хэрэгиэй. Наана сошиалд их сайн муу юмыг хэзээ ил хийдэггүй юм
Дархан
1 жилийн өмнө
162.158.171.24
Ажилаа сайн хийж байгаа хүнийг зүгээр ажилыг нь хийлэгдээ
Зочин
1 жилийн өмнө
172.70.233.171
Zaluuchuudiin holboond hamt yvdag bailaa.neeh busdaas ylgaraad bh zuilgui engiin tiim horongo zoorigui targan zaluu l bsandag.ugaasaa ardiin namiin l zaluu shdee.genet l todrood garaad irsen bnalee.sain mednee.
Ангийн хүүхдээ нэгдсэн эмнэлэгийн даргаар тавьсан тэр нь хамт олондоо нэр хүндгүй , хүүхэн шиг хов ц
1 жилийн өмнө
172.69.252.143
Zochin
Найзыгаа нэгдсэн эмнэлгийн дарга болгосон чинь түүний эгч гэж юм орлогч дарга нь юм шиг ааш гаргаж б
1 жилийн өмнө
172.69.252.141
Иргэн
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
Одоо 25-р хороололд өөртөө том газар олгоод том хаус бариад дуусч байна даа. Их л мөнгөтэй бололтой
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
Одоо 25-р хороололд өөртөө том газар олгоод том хаус бариад дуусч байна даа. Их л мөнгөтэй бололтой
Амартүвшин
1 жилийн өмнө
172.69.45.135
Дарханы зам ч яах вэ... Дээгүүр санаа зовнидог л байх азаа дарга Ард түмэндээ ч юм хийдэг Хувьдаа ч юм хийдэг яадгийн Боломж бвал идээд аваг
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.139
Zasag darga gazriin alband ooriin hunee tavisan hamtarch tsohiod svid bolj bh shig bnoo. Darhand gazariin naimaa ih bnoo.
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
Миний хань минь Дархан хотод өчнөөн жил намын үүрийн дарга хийгээд бараг л энэ дарга нарын зарц байсан гэхэд бараг болох байх бид хоёр Дархан хотодоо 53 жил амьдарсан тэгээд ганц дулааны шугамтай газар авах санаатай өргөдөл өгөөд хэдэн жил болж байна .Тэгээд өгөөгүй нэг ч газар авч чадаагүй.
Зочин
1 жилийн өмнө
172.70.147.191
Хувийн орон сууц бариулж байгаа, зам дулааны шугам гээд бүгдийг татуулсан. Нэг авгай олон юм яриад дийлээгүй даа.
Дархан
1 жилийн өмнө
172.69.45.143
Наад нөхөр чинь хотын төвын А зэрэглэлийн зэрэглэлийн газар хоёр айлын газар дээр том хаус байшин бариулж байгаа зарим нь ганц газар авч байшингаа багтааж байхад
Гого
1 жилийн өмнө
162.158.171.24
Удахгүй тэрбум давсан хаус бариад эхлэх блгү дээ ялгаагүй ?
Гого
1 жилийн өмнө
162.158.171.24
Удахгүй тэрбум давсан хаус бариад эхлэх блгү дээ ялгаагүй ?
Гого
1 жилийн өмнө
162.158.171.24
Удахгүй тэрбум давсан хаус бариад эхлэх блгү дээ ялгаагүй ?
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.137
хийх юмаа хангалттай хийж байгаа хүн иджил байг хамаа алга Дарханы 1 тараншейний нүхэнд ч санаа зовдог хүн шдээ асуудалтай юм байвал утас руу нь залгаад хэлчдэг утас нь лавлах шиг 24 цаг нээлттэй байдийн байна лээ
Иргэн
1 жилийн өмнө
172.69.252.139
Төрийн албан хаагч л хоосоноос ингэж баяжаад байгаам даа. МАН-ы олон жил бэлдсэн намчин. Данснаас нь эхлээд ухаж шалгавал их юм гарна. Бизнес хийсэн гэж шаах боломжгүй бүгд авлига л байгаа.
Туул
1 жилийн өмнө
172.69.45.135
Бас л МАН-ын том хулгайчуудын нэг дээ,
Зочин
1 жилийн өмнө
172.69.45.135
МАН-ын том хулгайчуудын нэг яах аргагүй мөн шүү
Зочин
1 жилийн өмнө
172.69.45.135
МАН-ын том хулгайчуудын нэг яах аргагүй мөн шүү
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.137
Та нар болчихоочээ. Хийх юмаа олж ядаад бгаа юм уу хаашаа юм. Наад хотынхоо хэдэн даргац нараа огцоруулах талаар бод бод бод. Хүн муулж байхаар өөрсдийгөө бод.
Уул
1 жилийн өмнө
172.69.45.135
Манай хадам хүн чамайг муу хэлж бвал чи сайн хийж бна гэж бод гэдэгсэн.75% сайн 25% муу хэлж бвал болжийноо гэж бод!! Атаархуу нэг нь хуцаж л байг! Жингийн цуваа явдагаараа явж л бна! Ажилд нь амжилт хүсье!
Дархан
1 жилийн өмнө
172.69.45.135
ард түмэнд ээлтэй зүйл хийж байвал болоошдээ угаасаа бүх дарга л иддэгээс хойш. Харин ч юм хийгээд идэж байна, хийдгүй п….а нар зөндөө л байсан байсаар ч байгаа
зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
Хангалттай л идэж байгаа
зочин
1 жилийн өмнө
172.69.252.141
Хангалттай л идэж байгаа
Зочин
1 жилийн өмнө
172.69.252.143
Засаг даргатай нь хамт газрын албыг шалгах хэрэгтэй.
Тайж
1 жилийн өмнө
172.69.45.135
Өөрийгөө дандаа хогнуудаар хүрээлүүлсэн. Зуудаг ноход нь юм уу даа.
Бод бод бод
1 жилийн өмнө
172.69.252.141
Хүний ул шагайж явахаар, өөрийнхөө зөмыг хараач.