ХЭНТИЙН Засаг Ц.Чогсомжав хууль зөрчиж 4 саяар  САРНАЙ авч, 20 саяыг ХООЛ УНД, ХҮЛЭЭН АВАЛТАД зарцуулжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 долоо хоногн өмнө

Хэнтий нутгийнхан сүүлийн жилүүдэд “улстөрийн бяр” сууж байгаа. Төрийн тэргүүн, Засгийн тэргүүн гээд  Монгол төрийн гурван өндөрлөгийн хоёр нь энэ нутгаас тодорсон. Засгийн газрын зарим бодлого, улсын төсвийн нэлээдгүй нь түүхэн аялал жуулчлалын бүс нутаг гэх агуулгаар тус аймаг руу чиглэсэн учраас ЁСТОЙ БЯРАЛХАЖ, төсвийн мөнгөөр ТУЙЛЖ байна. Гэтэл энгийн иргэд эм авах мөнгөгүй УЙЛЖ байсан хүнд цаг саяхан!!! Хэнтий аймгийн Засаг дарга асан Ц.Идэрбат УИХ-ын нөхөн сонгуульд ялалт байгуулж гишүүн болсны дараа орлогчоор нь ажиллаж байсан Ц.Чогсомжав Засаг даргаар томилогдсон. Бусад аймгийнхнаас их төсөв татуулж чадсандаа эрдэж, эрх мэдэлтнүүдийн нутгийнх гэдгээрээ аархаж УИХ-аас баталсан хууль, Засгийн газраас дагаж мөрдөх ёстой тогтоолыг үл тоож ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ ЗӨРЧСӨН захирамжуудыг гаргажээ.

БАРИМТ: УИХ-аас баталсан “Төрийн хэмнэлтийн” тухай хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэснийг зөрчиж А/303 тоот захирамж гарган ӨӨРИЙГӨӨ РЕКЛАМДАХ, ажлаа тайлагнах уулзалтын зардалд татвар төлөгчдийн төлсөн НЭГ САЯ 308 МЯНГАН ТӨГРӨГИЙГ зарцуулсан.  Энэ нь өөрийн багт ажилладаг улстөрийн болон тангараг өргөсөн төрийн албан хаагч 11 хүний ганцхан ӨМНӨДЭЛГЭР суманд ажиллах томилолтын зардал аж.

БАРИМТ: Жил бүрийн 06 дугаар сарын 01-нд тохиодог Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог “ЭХИЙН АЛДАР I, II” –одонг гардуулах үйл ажиллагааг 06 дугаар сарын 22-нд зохион байгуулах А/330 тоот захирамждаа ДӨРВӨН сая 152 мянгыг төсөвлөсөн. Дээрх мөнгийг тус бүр нь 12 мянгаар тооцож 346 ширхэг САРНАЙ ЦЭЦЭГ худалдан авчээ!!

БАРИМТ: Төрийн тэргүүнийг угтах, хооллох, Аймгийн Засаг даргын хүлээн авалт зэрэгт 21 сая 371 мянган төргөг зарцуулжээ. Дээрх захирамжид 65 хүнийг Аймгийн Засаг даргын ХҮНДЭТГЭЛИЙН ХҮЛЭЭН АВАЛТАД гурван сая 161 мянгийг, 24 хүн байрлуулах ЗОЧИД БУУДАЛД дөрвөн сая төгрөг, 70 хүний хооллох зардалд мөн дөрвөн саяыг НӨӨЦ ХӨРӨНГӨНӨӨСӨӨ гаргасан. Түүнчлэн бэлэг дурсгал, техник хэрэгсэл, бэлэг дурсгал, шатахуун зэрэгт 9,8 саяыг зарцуулжээ!!!

Монгол төрийн хууль хаана ч адил тэгш үйлчилж, хүн бүр дагаж мөрдөх ёстой. Ц.Чогсомжав даргаа!! Одонгоор шагнуулж байгаа ээжүүдэд түрхэн зуурын дараа үхэх САРНАЙ ЦЭЦЭГ өгч доромжилж байхын хариуд нэг нэг дээлийн торго, зүүсгэл гоёл өгчихгүй дээ! Нэг удаагийн цэцгийг хаана дахин хэрэглэх вэ. Энэ мэт ямар ч ашиггүй зардал гаргасан чинь ХУУЛЬ ЗӨРЧСӨН үйлдэл болоод байна. Хэт их бярдаж, баярлах ч бас осолтой байдгийг та эрх биш мэднэ биз дээ!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.