Ж.Батсуурь гишүүний “БАРУУН ГАР” М.Идэрбат  28 саяын ПИРУС хөлөглөж 65 саяын ЗЭЭЛ төлдөг!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 долоо хоногн өмнө

Сүхбаатар аймгийнхан аль ч Засгийн барьц алдахгүй “нөхдүүд”. Одоогийн УИХ-ын гишүүн Жамбын Батсуурь удирдаж байхдаа гурван ч удаа Монгол Улсын шилдэг аймгаар шалгарч байсан түүхтэй шилдэг аймгуудын нэг. Тийм ч ураас гишүүн Ж.Батсуурь өөрийн гарын хүнээ “ЗАСАГ” сууринд залж, өөрөө удирдан чиглүүлж яваа.  Эл өдрүүдэд 80 жилийн ойгоо тэмдэглэж байгаа зүүн хязгаарын Сүхбаатар аймгийнхан хөгжил дэвшилд сэтгэл хангалуун бус, дарга удирдлагуудынхаа хийж хэрэгжүүлсэн ажилд ам муутай байдаг.

Ямартай ч олны хэл ам, сайн муу бүхнийг хослуулан аймгаа чиглүүлж яваа М.Идэрбат 2016 оноос хойш тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Өмнө нь Сүхбаатар сумын Засаг даргын албыг хашиж байгаад 2020 оны сонгуулийн дараа Аймгийн Засаг ноёны хүндтэй суудалд ирсэн. Монгол улсын Засгийн газраас авлигын үзүүлэлтийг бууруулах, төрийн албан хаагчдын Авлига албан тушаалаас ангид байлгах, нийгэмд эрх тэгш тогтолцоо, хөрөнгийг шударга хувиарлалтыг бий болгох зорилгоор Төрийн албан хаагчдаас ХӨРӨНГӨ ОРЛОГЫГ нь гаргуулж авдаг уламжлалтай. Энэ дагуу Сүхбаатар аймгийн Засаг даргын АТГ-т мэдүүлсэн  хөрөнгө орлоготой танилцъя!

М.Идэрбатын  орлогоо 2019 онд 16 сая 800, 2020 онд 29 сая 500 мянга байв. Ковидын сүүлийн жилд түүний орлого нэг сая гаруй төгрөгөөр буурч 2021 онд 28 сая 140 мянга болжээ. Хашаа байшин, орон сууц, авто гарааш зэргийн үнэлгээ нь 278 сая төгрөг аж.

2019 онд унаж байсан 14 сая төгрөгийн үнэтэй Toyota Harrier  машинаа 2021 онд 28 саяын үнэтэй Toyota Prius—ээр сольжээ. 90 саяар үнэлэгдэх хурдан удмын гурав, энгийн 31 адуу, дөрвөн үхэртэй.  Үл хөдлөхийн өмчлөх эрхтэй 1,2 га газар нь 25 саяынх бол үнэт эдлэл нь 50 сая болох аж.  Данс дахь хадгаламж нь өмнөх жилийнхээсээ бага зэрэг өсөж 2021 онд 25 сая 700 мянга болжээ. 65 сая төгрөгийн “ЗЭЭЛТЭЙ” “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 хувьцаатай гэжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.