МАКС Д.Ганбаатарын “АРЖ КАПИТАЛ” ХХК-ийн барьсан ДАРХАНЫ ЗАМ ширүүн борооны ая даахгүй ХУУЛАРЧЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 долоо хоногн өмнө

Алдарт Дарханы замын шинээр баригдсан хэсгүүд ширүүхэн орсон борооны ая даахгүй ХУУЛАРЧ унасан нь ямархан чанартай байгаа байгаа вэ гэдгийг шууд харуулж байна. Тодруулбал долдугаар сарын 26-ны өдөр 30 орчим минут үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын асфальтбетон хучилт эвдэрсэн. 1-р багц буюу Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модотын давааны ар хүртэлх авто замын 13 дахь км дэх авто замын 140 метр газарт ийнхүү асуудал үүссэн хэсгийг олноо МАКС Ганбаа хэмээн алдаршсан Тод манлай уяач Д.Ганбаатарын хувь эзэмшдэг “АРЖ КАПИТАЛ” ХХК –ийн байгуулсан хэсэг гэдгийг тус замын ажилд зөвлөхөөр ажиллаж байгаа зөвлөхүүд ярьж байна. 

Мордохын хазгай гэгчээр эхнээсээ л тендерийн маргаан будиланд нэр холбогдож МАН-ын томчууд, нутгийн гишүүдийн хатгаас чихээсээр Дарханы замын ажилд “шунан” орж ирсэн энэ компанийн барьж байгуулсан зам нь ийнхүү хорин минутын борооны ая даахгүй ховхорч, эвдэрч сүйдсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 долоо хоногн өмнө
172.69.252.139
Мөнгө өө авсан бол засах байлгүйдээ
Зочин
2 долоо хоногн өмнө
172.69.45.143
Идэж уухаа болиод эх нутагаатаа чанартай зам бүтээн байгуулаачээ
Zochin
2 долоо хоногн өмнө
172.70.131.160
Shunaltai humuus buh salbart huch uzeh yumaa. Chadahgui salbaraa orhij boldoggui yum bh da. Hairan mungu boroond ursjee